Германы мөрч нохой алдагдсан 745 мянган еврог олжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 01

Германы Дюссельдорф хотын нисэх буудлаас алга болсон 745 мянган евротой тэнцэх бэлэн мөнгийг Гаалийн албаны мөрч нохой илрүүлж, эзэнд нь хүлээлгэн өгчээ. Одоогоос гурван сарын өмнө нэгдүгээр сарын 02-нд алга болоод хоёр сарын турш хайсны эцэст бэлэн мөнгийг амжилттай олсон байна.

Ажиллагаанд оролцсон мөрч нохойг Люк гэдэг бөгөөд одоо хоёр настай юм. Өнгөрсөн 12 дугаар сард Гаалийн албаны тусгай сургалтад хамрагдсан уг нохой сүүлийн гурван сарын хугацаанд 12 хэрэг амжилттай илрүүлээд байна. Гаалийн албаны сургалтад хамрагдсан нохой евро, ам.доллар, фунтын үнэр ялгаж чаддаг тухай Сургалтын албаны дарга Дойче Велле агентлагт ярьжээ.

Герман улс хуулиараа 10 мянган еврогоос дээш хэмжээний бэлэн мөнгөтэй улсдаа нэвтрэхийг хориглодог, харин дээрх бэлэн мөнгө ямар замаар орж ирсэн, хэрхэн алдагдсан талаар Гаалийн алба болон Германы Дюссельдорфын цагдаагийн газар хамтран шалгахаар болжээ.

Эх сурвалж: DW

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top