ОХУ-ын алдарт үсчин, шоумен (дуучин, жүжигчин, хөтлөгч) Зверев Буриадын Түнхэн аймагт төрсөн хүн гэдгийг хүмүүс сайн мэддэггүй. Сергей төрсөн нутагтаа хайртай, Буриад нутгийнхаа байгаль орчныг хамгаалахын төлөө уйгагүй тэмцдэг хүн билээ.
Саяхан тэрбээр Байгаль нуурын эрэг дээр үйлдвэр барихыг эсэргүүцсэн ганц хүний жагсаалыг Москвад Кремлийн дэргэд зохион байгууллаа. Хааны титэмтэй зогсох Сергей Зверев гартаа “Супер од. Би Байгаль нуурын дэргэд үйлдвэр барихыг эсэргүүцэж байна” гэсэн плакат барьсан байв.
Хятадын нэгэн компани Байгаль нуурын ойролцоохь Култук тосгонд цэвэр усны үйлдвэр барих төсөл боловсруулан хэрэгжүүлэхээр болоод байгаа юм. Харин нутгийн иргэд энэ үйлдвэр Байгаль нуурыг бохирдуулна гэж эсэргүүцэн тэмцэж байгаа билээ.
Сэтгэгдэл ( 1 )
mongolchuudaa ene yamar mundag eh oronch vee...... talarhay.... bid harin yasan be.. chimeegui hot met baisaar... tsag hugatsaa yavsaar.