ШУУРХАЙ: "Эрдэнэт"-ийн ЕСӨН албан тушаалтныг чөлөөллөө

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 03 сарын 06

Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийг тойрсон дуулиан одоо ч олон нийтийн анхаарлын төвд байна. Засгийн газрын өнөөдрийн /2019.03.06/ ээлжит хуралдаанаар "Эрдэнэт" үйлдвэрт зургаан сарын хугацаатай ОНЦ ДЭГЛЭМ тогтоох шийдвэрийг гаргасан билээ. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан Ажлын хэсэг тус үйлдвэрт ажиллаж байгаа юм.

Тэгвэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ дөнгөж саяхан "Эрдэнэт" үйлдвэрийн удирдах есөн албан тушаалтан болон зарим ажилчныг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан талаар манай сурвалжлах баг мэдээллээ. 

Бидэнд ирсэн мэдээллээр "Эрдэнэт" үйлдвэрийн Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар,  Санхүү эрхэлсэн захирал Эрдэнэбилэг, Хөгжлийн газрын дарга Нэмэхбаяр,  Хууль эрх зүйн газрын дарга Б.Цэрэнбадам, Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга Хонгор нарын есөн удирдах албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргаад байгаа аж. Түүнчлэн "Монголын зэс корпорац"-аас санал болгосон зарим ажилтныг ажлаас нь халах шийдвэрийг гаргасан байна.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр(66.181.176.107) 2019 оны 03 сарын 07

Цэвэр дээрэм байна

0  |  0
ы(43.228.131.45) 2019 оны 03 сарын 07

bichssen yum gde

0  |  0
ы(43.228.131.45) 2019 оны 03 сарын 07

bichssen yum haana baina

0  |  0
ы(43.228.131.45) 2019 оны 03 сарын 07

тээр жил хэдэн бүлэг этгээдүүд төр засгийн нэр барьж нэг хүнийг энэ үйлдвэрийн даргаас хүчээр буулгаж оронд нь өөрсдөө заларсан дүр зураг санаанд орж байна. одоо 3-р ээлжийнхэн хоолоондоо орох цаг нь болж дээ, араггуй ч байх ердөө 1.5 жил үлдээд байхад амжуулахаа бодоож байгаа

0  |  0
ogi(108.70.173.253) 2019 оны 03 сарын 07

ashgyi dee eh orniihoo yadarsan bid nariin toloo temchej bna bayarlaLAA ODOO L NEG NAR GARAH BOLOV UU

0  |  0
Nur(73.83.84.234) 2019 оны 03 сарын 07

Badmasg shaagaach.

0  |  0
цэцэг(59.153.87.163) 2019 оны 03 сарын 06

одоо л төр шиг ажлаа хийж эхэллээ ашгүй дээ

0  |  0
zochin(66.181.179.97) 2019 оны 03 сарын 06

mash zuw

0  |  0
zochin(66.181.179.97) 2019 оны 03 сарын 06

mash zuw

0  |  0
gokiin ajilchin(202.131.243.190) 2019 оны 03 сарын 06

Badamsuren zahiral gokiin ajilchdad Gokiin 10 huviig huvitsaa bolgoj ogno gesen hudlaa boloboo hoorhii OT-d ajild orohoos

0  |  0
Top