Нэгэн зургийн түүх...

2019 оны 03 сарын 10

Уншигч таны амралтын өдөрт зориулж зарим зургийн сонирхолтой, бэсрэг түүхийг хүргэе.

1. Голланд улсад болсон 1421 оны үерийн үеэр амьд хүн байна уу гэж гэж нэг хэсэг шалгадаг байжээ.

Тэгтэл нэг удаа ортой нялх хүүхэд хөвж байж. Хүмүүс хүүхдийг аль хэдийн үхсэн байх гэж бодон, шалгахаар очтол дээр нь нэг муур үсчээд байж гэнэ.

Ойртоод хартал орыг усанд хөмрүүлэхгүй, тэнцвэртэй байлгахын тулд муур тийнхүү байсан гэнэ.

Хүүхэд, муур хоёрыг аварсан хүмүүсийг гайхшруулсан зүйл гэвэл, хүүхдийн өлгий, орыг нь тэр аймшигт үерийн үеэр баатарлаг муур хуурай байлгаж чадсан байжээ!...

Зургийн тайлбар: Лоуренс Альма-Тадем-ын "Бисбос дахь 1421 оны үер"

 

2. Японд болсон газар хөдлөлтийн үед аврагчид балгас болсон нурангийн хагарсан хэсгээс эвгүй бөгтийн шороонд дарагдсан хүн байхыг олж харжээ.Түүний өвдөг нь нугарч бие нь урагш бөгтийсөн боловч нэгэн зүйлийг энгэртээ тас тэвэрч, залбирч буй мэт болон хөшсөн байсан аж. Нурсан байшингийн хүнд хана тааз түүний нуруу, толгойг гэмтээж бэртээсэн чаврах багийн ахлагч нь эмэгтэй хүн байгааг анзаарч яаралтай тусламж үзүүлэхээр багийнхнаа дуудав.Түүнийг амьд байгаа гэж бодож байв. Гэвч амьдын шинжгүй байсан учраас цаад талын нуранги руу очихоор явцгаажээ. Гэтэл түүний толгойд эвгүй бөхийн буй эмэгтэйн биеийн дор ямар нэгэн зүйл байгаа мэт санагдан "хүүхэд" гэсэн бодол зурсхийн орж ирсэн аж.

Аврах багийнхан эмэгтэйн биеийн эргэн тойронд буй нурангийг цэвэрлэх ажилд оров. Гурван сартай хүүг өнгөлөг хөнжилд ороон энгэртээ тас тэвэрсэн байсан ч хүү амгалан унтаж байлаа. Эмч хүүг тэврэн авахад хүүгийн өлгийн завсар гар утас хийсэн байжээ. Утасны дэлгэц дээр үлдсэн зурваст "Хэрэв чи амьд үлдсэн бол - чамдаа маш их хайртай байсан гэдгийг санаж яваарай ... "Гар утсыг тэнд байсан бүх хүн ээлжлэн дамжуулж уншиж байсан юм. Зурвас уншсан бүх хүн уйлав. "Хэрэв чи амьд үлдсэн бол - чамдаа маш их хайртай гэдгийг санаж яваарай..."Энэ эхийн хайр байлаа.

 

3. 1937 онд Лондон хотын "Stamford Bridge" цэнгэлдэх хүрээлэнд "Charlton Athletic", "Chelsea" багуудын тоглолт болжээ. Тоглолтын эхнээс л өтгөн манан буусан тул үзэгчдэд талбай харагдахгүй, тоглогчид нь ч бөмбөг хаана байгааг үзэхгүй байв. Шүүгч тоглолтыг хэсэг зогсоосон ч үргэлжлүүлэх шийдвэр гаргажээ. Будант Альбионд манан жирийн үзэгдэл болохоор тэр.

Ингээд тоглолт дахин эхэллээ. Ямар ч гэсэн "Charlton Athletic" багийн хаалгач Сэм Бартрэм тэгж бодож байв. Тэр хаалгаа үнэнчээр хамгаалж, бэлэн байдалд зогсоно. Өтгөн манан дундаас өрсөлдөгч хэзээ ч бөмбөг хөөгөөд гараад ирж мэдэх тул хаалгаа сайн манах хэрэгтэй. Гэвч өрсөлдөгч нар гарч ирэхгүй л байлаа. Талбай нэг л чимээгүй. Яг энэ зурган дээрх байрлалаар Сэм 15 минут зогссон бөгөөд энэ үед зургийг авчээ. 
Нэлээд удсаны дараа манан дундаас нэг хүн гарч ирлээ. Бөмбөг хаахаар бэлтгэтэл тэр хүн цагдаа байж. Цагдаа хаалгачийг харснаа "Чи энд юу хийж байгаа юм. Тоглолтыг цуцлаад 25 минут болж байна. Талбай дээр хэн ч байхгүй" гэж гэнэ. Дээр дурдсанчлан тоглолтыг үргэлжлүүлэх шийдвэр гаргаснаа манан арилахгүй байсан тул зогсоосон байна. Үзэгчид гэртээ харьж, тоглогчид ч хувцсаа солиод тарсан байлаа. Харин хэн ч талбайн нөгөө талд байгаа хаалгач Сэмд хэлсэнгүй. Азаар тэр цагдаа цэнгэлдэхийг тойрч байгаад Сэмтэй тааралдаагүй бол тэр цаг дуустал зогсох байсан нь гарцаагүй.

 

4. Японын Мияги мужид 2011 онын гуравдугаар сарын 11-нд 8.9 магнитутын хүчтэй аймшигт газар хөдлөлт болж, 15800 гаруй хүнийг авч одсон байдаг. Энэ үеэр буюу 2011 оны гуравдугаар сарын 11-ны өдөр Исиномаки хотын нэгэн барилгын нуранги дороос 4 сартай охиныг амьд олдсон юм. Бяцхан охин гурав хоногийг турш нуранги доор хоол, усгүйгээр өнгөрүүлсэн ч амьд үлдсэн нь гайхамшиг байлаа. Түүний биед эмч нар үзлэг хийсний дараа аавд нь өгсан байдаг. Нэг жилийн дараа буюу газар хөдлөлтөд амиа алдсан иргэдийн дурсгалыг хүндэтгэх ойн өдрөөр, аврагч оффицер Кожи Чиба, 16 сартай сартай охин Ироа Ишикава нар дахин уулзав.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.57.94.108) 2019 оны 03 сарын 11

Tuuhees surgamj avahgui bol urvald

0  |  0
Top