Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй цахим сүлжээ Facebook өчигдөр /2019.03.13/ оройноос эхлэн хэсэг зуур дэлхий даяар саатлаа. Энэ үеэр хүмүүс Facebook-ийг хакердаж байна, хувийн мэдээллээ алдлаа, Facebook компанид доголдол гарлаа, дампуурлаа гэх зэргээр янз бүрийн таамаг дэвшүүлсэн байна. Саатал 2.3 тэрбум хэрэглэгчийг хамарчээ. Тэгвэл компанийн зүгээс энэ үйл явдлыг хакерын халдлага, дампуурал зэрэг биш гэдгийг мэдэгдсэн талаар ВВС агентлаг мэдээллээ.
“Facebook”-ээс гадна тус компанийн цахим сүлжээнүүд болох Instagram, What’s up мөн доголдсон билээ. Компанийн зүгээс доголдол үүссэн шалтгааныг хакерын халдлага биш гэсэн ч юунаас болж саатсаныг тодорхой мэдэгдээгүй байна.
Сэтгэгдэл ( 0 )