"Хувьсал" продакшны дэлгэцийн зургаа дахь уран бүтээл "Тэнгэрээс буусан од" уран сайхны кино гуравдугаар сарын 1-ээс эхлэн кино театруудад нээлтээ хийж, үзэгчдийг байлдан дагуулсаар байгаа. Тус уран бүтээлийн найруулагчаар гавьяат жүжигчин У.Уранчимэг ажиллаж, зохиолыг залуу жүжигчин Г.Бямбасүрэн бичиж, дууг нь амьдруулсан. Чанар, хийцийн хувьд үзэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа "Тэнгэрээс буусан од" уран сайхны кино нэгэн гэр бүлийн амьдралд итгэл хайрласан талаар сошл орчинд шуугих болов. Энэ талаар нэрээ нууцлахыг хүссэн нэгэн үзэгч "Би сэтгэгдлээ хуваалцах гэсэн юм. Нөхрөөсөө салах гээд өргөдлөө өгчхөөд, эвлэрэх хугацаандаа явж байсан юм. Уулзаагүй бүтэн нэг жил болсон байсан. Нөхөр маань намайг гуйсаар байгаад "Тэнгэрээс буусан од" киног үзсэн юм. Юу ч үзээд уйлдаггүй хүн чинь уйлаад,уяраад дараа нь маш удаан ярилцсаны үр дүнд нөхөртэйгээ эвлэрэх гэж байна. Бид хоёрыг холбож, гүүр нь болсон кино шүү. Кино миний амьдралд ийм хүчтэй нөлөөлнө гэж бодож байсангүй ээ. Танд болон кино багийн хамт олонд баярлалаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Энэ мэт сэтгэлээ илэрхийлсэн үзэгчдийн цуваа тасрахгүй байгаа бөгөөд уярал ухаарлыг үзэгчиддээ хайрлаж байгаа нь найруулагчийн хүсэл биеллээ олж байгаагийн тод жишээ биз ээ.

.jpg)


Сэтгэгдэл ( 0 )