Хонь
Таны супер хүч бол бартаатай гүйлт. Та амьдралаа сонирхолтой болгох гэж өөрөө саадаа бий болгоно. Хүнтэй маргах хүсэл төрвөл чиглүүлэгчтэйгээ л маргахыг од эрхэс зөвлөж байна. Энэ нь бусдад хамаагүй аюулгүй.
Үхэр
Ямар нэгэн маш үнэтэй гэхдээ үнэхээр хэрэггүй зүйл худалдан авахыг хүснэ. Тиймээс хэтэвчээ сайтар цоожил. Энэ баасан гарагийн хамгийн ашигтай хөрөнгө оруулалт бол чимээгүй орчинд цагтаа идсэн амттай үдийн хоол.
Ихэр
Өнөөдөр таны дотор гурван хүн нэгэн зэрэг сэрнэ. Бүгд л өөр өөрийн төлөвлөгөөтэй. Нэг нь шөнийн цэнгээний газар очихыг, нөгөө нь ном уншихыг, гуравдах нь уйлахыг хүснэ. Тиймээс тохиролцохыг хичээгээрэй.
Мэлхий
“Би бүхнийг мэдэрч байна. Энэ нь надад таалагдаж байна” гэсэн уриан дор энэ өдөр өнгөрнө. Таны зөн совин дээд цэгтээ хүрнэ. Хэн нэгэн таныг зэмлэнгүй харцаар харж байгаа мэт санагдвал үнэхээр тийм гэж мэдээрэй.
Арслан
Гэрлээ ядаж 80 хувиар бууруулахыг од эрхэс хичээнгүйлэн гуйж байна. Эс тэгвээс хамт олон нь таны суут ухаанаас болж нүд нь гялбаж, сохрох вий. Бусдад ажлаа даатгаад эртхэн амраарай.
Охин
Таны төгс рүү тэмүүлдэг зан дайны талбарт гарна. Таван жилийн өмнөх тайлан тооцоог хүртэл дахин шалгаж, баримт бичгээ цагаан толгойн үсгийн дарааллаар цэгцлэх хүсэл төрнө. Тайван бай. Баасан гарагт тааруухан ажиллаа гээд дэлхий сүйрчихгүй.
Жинлүүр
Шийдвэр гаргах нь там болж хувирна. Цай эсвэл кофе юу? Амьдрах уу эс амьдрах уу? Од эрхэс зоос шидэхийг зөвлөж байна. Азгүйтвэл өөрийгөө бус харин физикийн хуулийг буруутгаж болно.
Хилэнц
Баяр хүргэе. Нар таны орд руу шилжиж байна. Та албан ёсоор шилдэг энергийн цус сорогч биш... энэ сарын лидер болж байна. Хүмүүс өнөөдөр танаас зөвлөгөө хүсэх ба та тэднийг нэвт шувт харна. Энэ хүчээ сайн сайхны төлөө ашиглаарай.
Нум
Таны өөдрөг зан дээд цэгтээ тулна. Ямар ч үйл явдалд хутгалдахад бэлэн. Хурдаа хас. Зогсоорой. Энэ их эрч хүчээ төгс залхуурах амралтын өдрөө төлөвлөхөд зарцуулаарай.
Матар
Амралтын өдрүүдээс өмнө амжиж таван жилийн төлөвлөгөөгөө гурван цагийн дотор амжуулахыг хичээнэ. Та ч чадна. Гэхдээ үдэш гэхэд өөрийнхөө үглээ хөшөө болон хувирах вий. Тиймээс ажлаа бусдад даатга. Таны хяналтгүйгээр дэлхий эргэж л байгаа.
Хумх
Өнөөдөр таны толгойд суут санаа төрнө. Хэрхэн хүн төрөлхтнийг аврах эсвэл агаар зарах замаар саятан болох. Санаагаа бичээд ав, гэхдээ хэрэгжүүлэх гэж яарах хэрэггүй. Тэр болтол газрын зүйл хий. Жишээ нь аяга тавгаа угаа.
Загас
Таны орд руу шилжсэн сарны нөлөөн дор та итгэмээргүй нууцлаг болж хувирна. Нууцлаг байдалтай дуугаа хурааж, нууцлаг байдалтай цонхоор ширтэж, нууцлаг байдалтай санаа алдана. Хүмүүс таныг ямар нэгэн агуу зүйл бодож байгаа гэж бодох ч харин та зөвхөн оройн хоолондоо юу захиалахаа л бодож байгаа нь тэр.

Сэтгэгдэл ( 0 )