Д.Сумъяабазар сайдын хүү Миссуригийн Цэргийн академи төгслөө

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 18

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Монгол Улсын аварга Д.Сумъяабазар, мисс Ч.Мичидмаа нарын ууган хүү АНУ-ын Миссури мужийн Цэргийн академи төгслөө. Алдар хүнд, бөхийн удамт гэр бүлээс төрсөн Сумъяабазарын Дамдинбазар аав, ах нар шигээ спортын төрлөөр карьер хөөгөөгүй.

Багаасаа ээжтэйгаа хамт сонгодог урлаг шимтэн сонирхож, Дуурийн театрын үзвэр алгасдаггүй байсан хүү ийн нэр хүндтэй Цэргийн академид нэр хүндтэй суралцжээ. Тодотговол, тэр энэ жилийн төгсөгчдийнхөө төлөөлөл болж “Cadet who conducts him with honor” хүндэт шагнал хүртэн, “Captain” цолонд хүрчээ.

Мөн тэрбээр 2016 онд Грегори МакДоналдын нэрэмжит шагнал хүртэж байсан аж. Хүүгийнхээ төгсөлтийн баярт оролцсон мисс Ч.Мичидмаа “Ээжийгээ үргэлж сэтгэл дүүрэн байлгадаг хүүдээ болон хүүтэй минь мөр зэрэгцэж төгссөн бүх хөвгүүд, эрчүүддээ эр цэргийн баярын мэнд хүргэе.

Cэлэмтэй төгсөх нь энэ сургуулийн хүүхдүүдийн чин эрмэлзэл, нэр төрийн хэрэг байдаг бөгөөд Сэлэмний ёслол нь нулимс унагаж сэтгэл хөдөлгөсөн, үнэхээр сүрлэг” гэж сэтгэгдлээ хуваалжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.126.89.117) 2019 оны 04 сарын 04

Мичидмаа биеээ сайхан авч явдаг чамбай эмэгтэй

0  |  0
Top