Дэлхийн хамгийн гайхалтай МӨСӨН зочид буудлууд

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 18

Швед, Юккасъярви мөсөн зочид буудал 

Энэхүү зочид буудал нь жил бүрийн өвөл 5500 квадратад цоо шинээр бүтээгддэг. Зочид буудлын бүх эд хогшил нь мөснөөс бүтдэг. Жишээлбэл, ор, гэрэл, аяга, цонх гэх мэт бүгд мөснөөс бүтжээ. 

Финлянд, Kakslauttanen Arctic Resort, 

Цасан дунд шилэн харшид та байрлах боломжтой юм. Бүхэлдээ шилээр хийгдсэн зочид буудлын өрөө нь гаднах орчин нөхцөлөө бүхэлд нь харах давуу талтай юм. 

Канад улс, Кэбэк хот, Hotel de Glas

Хойд Америк дахь хамгийн тансаг мөстэй зочид буудал. Тус зочид буудал арван хоёрдугаар сарын сүүл хүртэл зочид хүлээн авдаг байна. Зочид буудал нь 44 өрөө байх бөгөөд бүхэлдээ мөсөн блокоос бүрдсэн, модон ор, матрас, цүнх, дулаан үстэй хөнжил зэрэг байх аж. 

Румын, The Balea Ice Hotel 

Зүүн Европын хамгийн анхны зочид буудал. Карпат нуурын Балелын эрэг дээр байрладаг. Тэнд очих хамгийн хялбар зам бол алдарт агаарын зам юм. 

Австри, Тэйл дэх, "Alpeniglu Igloo Village"

Энэ зочид буудалд та дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн өвөрмөц, онцлогтой уран барималуудыг харах боломжтой. 

Норвеги, The Sorrisniva Igloo Hotel 

Тус зочид буудал жил бүр 20 000 метр квадратад цоо шинэ, загвараар дахин дахин баригддаг байна. Халдаг гудас, саун зэрэг маш өвөрмөц зүйлс ихтэй аж. 

Аляск, The Aurora Ice Museum 

Энэхүү зочид буудал нь анх 2003 онд Аляска мужийн фэйрбэнкс хот дахь "Chena Hot Springs Resort"-д баригдаж байв. Харамсалтай нь зуны цагт хайлж байсан байна. Тиймээс Аврора мөсөн музейг бий болгосон байна. Нарийвчилсан хөргөлтийн системийн ачаар бүх жилийн турш мөсөн музей нь ажиллах боломжтой болсон байна. 

Финлянд, The SnowVillage Snow Hotel

Жил бүрийн өвөл 20000 метр квадратд хэлбэр, дүрс загвар дизайнаа өөрчлөн баригддаг тус зочид буудал нь 30 унтлагын өрөө, мөсөн баримал, мөсөн баарнаас бүрддэг байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top