"Billboard" хөгжмийн наадам болоход 44 хоног үлдлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 19

Жил бүр Лас Вегас хотод зохион байгуулагдаж, хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг "Billboard" шагнал гардуулах ёслол болоход 44 хоног үлджээ. Тухайн жилийн хамгийн шилдэг уран бүтээлчдийг тодруулдаг наадамд энэ жил хамгийн их номинацид Drake, Kendrick Lamar, Ed Sheeran, Taylor Swift, Ariana Grande, Camila Cabello, Cardi B, Dua Lipa​, Halsey зэрэг уран бүтээлчид нэр дэвших магадлал өндөр байна.

Дуучин Ariana Grande энэ жилийн наадамд өнгөлөх магадлал их байгаа юм. Түүний "7 Rings" шинэ уран бүтээл нь  "Billboard"-ийн "Hot 100" жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байгаа бол "Thank U, Next" дуу нь "Billboard 200" жагсаалтын мөн хоёрдугаарт бичигдэж байна.

Billboard Music Awards ёслол 2019 оны шилдэг номинацид нэр дэвшсэн уран бүтээлчдийн жагсаалт удахгүй албан ёсоор гарах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top