-ХАНШ НЭЭХ ӨДӨР ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 5-НЫ БААСАН ГАРИГТ ТОХИОЖ БАЙНА-
Хаврын дунд сараас хаврын сүүл сарын хоорондох 15 хоногийн хугацаанд ханш нээх өдөр тохиодог. Энэ өдрийн тухай зарим ойлголтын талаар “Оточ манрамба” их сургуулийн судлаач, багш, “Манба дацан хийд”-ийн зурхайч Д.Сайнсайханаас тодрууллаа.
Энд тодотгоход бидний нэрлэдгээр “Ханш нээх өдөр” нь бусад өдрүүдээс ялгарах тусгай зүйлгүй жирийн нэг өдөр аж.
-Ханш нээх өдрийн талаар тодруулж өгнө үү. Иргэдийн дунд зөрүүтэй ойлголтууд байдаг?
-Энэ бол байгаль дэлхийтэй холбоотой ойлголт юм. Монгол жилийн дөрвөн улиралтай бол дорнын зурхайд улирал тус бүрийг зургаа хуваан, 24 улирлаар нарийвчлан авч үздэг. Тухайлбал, хаврын улирлыг хаврын урь орох, хур усны цаг, ичэгсэд хөдлөх, хаврын хугас дунд, гэгээн тунгалагийн өдөр буюу ханш нээх өдөр, тариалангийн хур буух улирал гэж хуваана. Үүний дотроос ханш нээх өдөр нь байгаль дэлхий сэрж, өвсний үндэс хөдлөн амь орно. Энгийнээр хэлбэл, газар шороо гүйцэд гэсэж, өвс ургамал ургах таатай нөхцөл бүрдэн, урин дулаан цаг ирлээ гэсэн үг.
-Ичигсэд хөдлөх болон ханш нээх өдрийн ялгаа нь юу вэ? Энэ өдрүүдэд цээрлэх зүйл байдаг уу?
-Хүмүүс ханш нээх өдрийг ичигсэд хөдлөх өдөртэй андуурч ойлгоод байдаг. Ханш нээхийн тухайд дээр хэлсэн. Харин ичигсэд хөдлөх өдөр бол аливаа ичнээ байдаг амьтад хөдөлж, ичээ нүхнийхээ ам руу толгойгоо харуулдаг байна. Тиймээс ч энэ өдөр газар, шороог хөнддөггүй хэмээдэг. Харин ханш нээх өдөр тийм цээр байдаггүй. Ер нь эдгээр өдрүүд нь ямар нэг онцгой зан үйлгүй, жирийн л нэг улирлын мөчлөг эхэлж байгаа өдөр.
-Энэ жил ханш нээх өдөр хэзээ таарч байгаа вэ?
-Ханш нээх өдөр дөрөвдүгээр сарын 5-ны өдөр тохиож байна.
-Зарим хүмүүсийн дунд энэ өдөр талийгаачийн газрыг эргэдэг гэх ойлголт байна. Энэ талаар ямар тайлбар өгөх вэ?
-Монгол ёс заншилд энэ өдөр бурхан болоочийн газраа эргэдэг заншил байхгүй. Ханш нээх гэдэг нь Хан ши гэсэн хятад үг. Хятад улс мөн л арга, билгийн тоололтой. Хааны тооллынхоо үеэс газар тариалангийн улирал эхэллээ гэдгийг сануулж, зан үйл хийдэг байж. Тэр үед тариаланчид нь газар тариалангийн нутагтаа очиж, өөрсдийн өвгөдийн газрыг эргэдэг байж. Энэ бол манай ёс биш юм. Энэ талаар зурхайч Л.Тэрбиш гуай болон бусад учир мэдэх хүмүүс тодорхой ярьсан байдаг.
Монголчуудын хувьд эцгийн газарт гурван жил очдоггүй гэх мэтээр бурхан болоочоо нутаглуулсан газарт очиход нарын учиртай байдаг. Дээр үеэс эцэг, эхийн газрыг ямар үед тахидаг байв гэж авч үзэхээр үр хүүхдийнх нь амьдрал ахуй нийтдээ доройтох зэрэг онцгой үед нутаглуулсан газрын ойролцоох гол горхи, булаг шанд, уул овоог аргадан тахидаг. Өөрөөр хэлбэл, шарил дээр очих бус байгаль дэлхийгээ аргаддаг гэсэн үг.
Сэтгэгдэл ( 11 )
хужаагаа дагаад шогшоод бай энэ \nэлдэв эсэргууцэл бичээд байгаа юмнууд
Goy
ТАНГАД ШАШНЫ ЁСООР ҮХЭГСДЭЭ ИЛ ХАЯЧИХДАГ ЮМ ЧИНЬ ШАРИЛЫН ГАЗАР ЯАЖ УГААСАА БАЙХ ЮМ!
Эцэг эхийн газар очиход муудах юмгүй байхаа. Түвдүүд л шувуунд,гол ус,хээр орхидрг учраас тэгж 3 жил энэ гэж байгаа байх
tuvdiin shariin shajniihan mongoliin zayag medej tushne gevel tui mai shuu
Хужаа цустай юмнууд л шарил марил эргэж тойч очдог байх
49 honogoos hoish bol maaniin eruul unshuulaad l bj bhad bolno doo
Эцэг эхийнхээ газар дээр очих эсэх нь хувь хүний асуудал. Бага тэнэгт .юу яаасан эрлийз энтэр
ихэнх нь хятад цусных болохоороо тэгдэг биз. түүнээс монгол заншлаар үнэхээр очдоггүй юм.
Халхын Занабазар ,лам байсан бус уу. Түвд ,манж ,хүн ,юм уу.
Хэзээдээ төвдийн лам нар монголын ёс заншилыг мэддэг шийддэг болчихоо вэ. Халх монголчууд аа сэрцгээ.