Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Монголбанкны ерөнхийлөгчийн өнөөдрийн /2019.04.08/ тушаалаар Капитал банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, банкны эрх хүлээн авагч томилсон билээ. Дээрх шийдвэртэй холбогдуулан Хадгаламжийн даатгалын корпораци нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт үндэслэн Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 72 тоот тогтоолоор Капитал банкны хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох тухай шийдвэр гаргасан юм.
Тодруулбал,
Капитал банкны харилцах, хадгаламж эзэмшигчдийн 20 хүртэл сая төгрөгийн мөнгөн хөрөнгө Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу даатгагдаж, хамгаалагдсан тул тус банкны харилцах, хадгаламж эзэмшигчдийн 20 хүртэл сая төгрөгийн мөнгөн хөрөнгийг Хадгаламжийн даатгалын корпорациас Хаан банкаар дамжуулан олгоно. Капитал банкны харилцагчид даатгалын нөхөн төлбөрийн тооцоолол, даатгалд үл хамаарах нөхцөлийн талаар 06.00-24.00 цагийн хооронд Хадгаламжийн даатгалын корпорацийн 11-370-000 лавлах утсаар холбогдон, нэмэлт мэдээлэл авахыг Монголбанкнаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 2 )
munguu hurdan avyaa.luibarchidaa..MB yu hiij b.san gazar vee.deegvvree avchaad..jir irgededee hurdan mungiigni uguuchee....
haan gcheed todorhoi bus b.aleeshdeee