70 нас хүрэх гэж буй Алла Пугачёвагийн гайхалтай өөрчлөлт

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 11

Оросын нэрт дуучин Алла Пугачёва сүүлийн үед гадаад төрх, стиль имижийн өөрчлөлтөөрөө биднийг алмайруулсаар байна. Түүний нөхөр, 42 настай Максим Галкин гэр бүлийнхээ зургийг цахим сүлжээнд нийтлэх дуртай. Галкин саяхан таван настай охин Лизагийнхаа гурван хэлээр ярьж буй бичлэгийг цахимд нийтэлсэн нь олныг бишрүүлжээ. Лиза охин франц, англи, орос хэлээр хослуулан ярих нь хайр хүрэм. Алла, Максим нар таван настай ихэр хүү, охин хоёртой билээ.

Максимын мэдээлэлд Лиза охиноос илүү анхаарал татсан зүйл байсан нь гуравхан хоногийн дараа 70 нас хүрэх гэж буй Алла Пугачёвагийн залуу бүсгүй мэт харагдах гадаад төрх байв. Гайхалтай биш гэж үү!
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top