Оросын нэрт дуучин Алла Пугачева өнөөдөр 70 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байна. Түүний экс нөхөр, Оросын ардын жүжигчин Филипп Киркоров “Эстрадыг Аллагүйгээр болон түүний хайрын тухай дуугүйгээр төсөөлөхийн аргагүй” гэж зүгээр ч нэг хэлээгүй. Алла 70 насны төрсөн өдрөө даруухан бөгөөд өргөн хүрээтэй тэмдэглэхээр шийджээ. Тэрбээр ерөнхийдөө хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөхөөс татгалзсан байна. Харин үнэнч шүтэн бишрэгч нартайгаа Москвагийн Кремлийн ордонд энэ сарын 17-ны үдшийг өнгөрүүлнэ. “Алла Пугачева.P.S” тоглолтоо хийгээд тэрбээр дахин тайзнаа гарахгүй гэдгээ мэдэгджээ. Дуучин “Вокруг ТВ” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “70 нас хүрч байгаа хүн эрүүл мэндээ бодох нь зүйтэй. “Алла Пугачева.P.S” тоглолтоо би хамгийн түрүүнд хүүхдүүддээ зориулж байна. Дахиж тайзнаа гарахыг зүрхлэхгүй байна. Тоглолт бол маш хүнд ажил шүү. Гэхдээ би ам барьж чаддаггүй учраас фонограм хэрэглэлгүй амьдаар дуулна” гэжээ.
Төрсөн өдөрт зориулсан концертын хөтөлбөрт хэд хэдэн алдартай дуу, хөгжим багтсан бол үлдсэн дуунууд бүгд шинэ аж. Тоглолтын тасалбар худалдаалагдаж эхэлсэн эхний өдрөө дуусчээ.
Түүнчлэн Оросын Нэгдүгээр суваг Аллад зориулан баярын том хөтөлбөр бэлтгэсэн байна. Хойд хөршийн сайтууд Аллад зориулан баримтат кино, концерт, архивын ховор бичлэг зэргийг үзүүлж байгаа аж.
Баярын мэндчилгээ, “сая, сая сарнайнд даруулан” суусан Аллад Оросын алдартнуудаас хамгийн түрүүнд дизайнер Валентин Юдашкин, Аллагийн хүргэн байсан Владимир Пресняков, продюсер Иосиф Пригожин, дуучин Игорь Николаев, загварын дизайнер Вячеслав Зайцев нар баяр хүргэжээ.
Алла Борисовна Пугачева 1949 оны дөрөвдүгээр сарын 15-нд Москва хотод төрсөн. ЗХУ-ын гавьяат жүжигчин, ОХУ-ын төрийн шагналт Алла орос, англи, украин, герман, франц, иврит, фин хэлнээ 500 гаруй дуутай. 20 гаруй ганцаарчилсан цомог гаргасан. Алла Пугачевагийн цомгууд хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан орнуудаас гадна Япон, Өмнөд Солонгос, Швед, Финланд, Герман, Польш, Чех, Болгарт гарч байлаа. Түүний цомгууд нийт 250 сая ширхэг борлогджээ.
Алла Пугачева Орост хэр их алдартай нь “Брежнев гэж хэн бэ? Тэр бол Алла Пугачевагийн үед амьдарч байсан улс төрийн зүтгэлтэн” гэх хошин ярианаас харагдана.
Түүний хувийн амьдрал нь ч олны анхаарлыг ихээр татдаг. Алла Пугачева таван удаа гэрлэсэн. Анхны нөхөр Миколас Орбакасаасаа Алла Кристина Орбакайте гэх охинтой. Охин нь мөн дуучин. Дараагийн нөхөр нь Александр Стефанович, гурав дахь нь Евгений Болдин. Тэд бүгд урлагийн ертөнцийн хүмүүс байв. Дөрөв дэх нөхөр нь хойд хөршийн алдарт дуучин, Болгар гаралтай Филипп Киркоров. Киркоров Аллагаас 18 дүү. Тэгвэл тав дахь нөхөр, Оросын алдартай хөтлөгчдийн нэг Максим Галкин нь түүнээс 28 дүү. Залуудаа Аллад дурлаж "Түүнийг хэдэн нас хүрсэн ч, ямар зүс царайтай байсан ч үүрд хайрлана" гэж ярьдаг Максим, Алла нар таван настай ихрүүдтэйгээ аз жаргалтай амьдарч байна.
Сэтгэгдэл ( 26 )
27 nasnii zuruutei xosuud ymuu tegeed sxan l xaragdaj bna
Гайхалтай агуу дуучин. Биеэ яаж авч явж байна. Гайхамшгийг харуулж амьд улгэр домог боллоо.
Mongoldoo bol goe oo Sarantuya duuchin.gen saitai humuusees huuhed olood uuruu usguud mundag eej mundag emegtei shuu .
ЯЛГААТАЙ , алла сарантуяа 2-ыг юугий нь зүйрлэхэв дээ,
1943 онд төрсөн
алла 70-тай биш 76-тай
Ynekheer bishirch baina Altan orfeid anjh duulsan tsagaas l shutsen
mongoliin Sarantuya gedeg yakut emgen ene aldartang duuraih geed doog bolj yavaa amitan kkk,2 nuhur soliod 3-n hunii huuhedtei kkk,ene aldartan shig olon ayalgaar bus buh duugaa 1 ayatai gonginood naasan tumnii doog sda gej..,
гайхамшигтай дуучин эмэгтэй, хэдэн зуунд л нэг төрөх байх, дууг чинь сэтгэлээсээ дуулна
Алдарт дуучиндаа аз жаргал хүсэе
Энэ зураг 70н Аллагийн зураг юм уу?!
Saihan hosuudad az jargal hvsii
kontsertiin biletiin une 250 000 rub. Arai l unetei yum gej bodoj baital ehnii udruu bilet duuschee