Оросын нэрт дуучин Алла Пугачева өчигдөр 70 нас хүрсэн билээ. Түүнд хамгийн түрүүнд төрсөн өдрийн мэнд хүргэсэн хүмүүс бол мэдээж хүүхдүүд нь байжээ. Таван настай ихрүүд болох Гарри, Лиза нар нь ээждээ өөрсдийн гараар хийсэн бэлгээ өгч, шүлэг уншсан байна. Максим Галкин “Instagram”-даа ихрүүдийнхээ бичлэгийг нийтэлжээ. Унтлагын өмд, цамцтай Алла хүүхдүүдийнхээ мэндчилгээг хараад нулимс унагасан байна. Тэрбээр “Өглөөнөөс эхлээд л ээжийгээ уйлууллаа” гэжээ.
Пугачева төдийгүй ихрүүдийн бичлэгийг харсан Оросын урлаг соёлын акулууд сэтгэл хөдөлснөө илэрхийлжээ. Тухайлбал, дуучин Лолита, Полина Гагарина нар Аллагийн хүүхдүүдийн бэлгийг хараад нулимс унагаснаа бичсэн байна.
Алла өчигдөр төрсөн өдрөө гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглээд орой нь Рублевкад нэгэн ресторанд найз нарыгаа урин үдэшлэг хийжээ. Үдэшлэгийг Аллагийн нөхөр Максим Галкин хөтөлсөн байна.
Маргааш /2019.04.17/ түүний “P.S.Алла Пугачева” гэх том концерт Кремлийн ордонд болох юм.
Сэтгэгдэл ( 8 )
ТЭЭГЧ ЭХЭЭР ТӨРҮҮЛСЭН ЮМ АА, МЭДЭЭЛЭЛТЭЙ БАЙВАЛ САЙН ШҮҮ . 65 ТАЙ ХОЁР ИХЭР ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖ БАЛРАХ ВИЙ ДЭЭ ТА НАР МИНЬ
Гэгээлэг сайхан гэр бүл бна аз жаргал хүсье
Энэ эмгэн чинь 65 насандаа төрсиймүү
Hoorhon yumaa az jargal
2iher ni huurhun ymaa
65 настай байхдаа 2 ихэр хүүхэд.төрүүлээд мундаг байна.
Амьдарсан шиг амьдарч чадаж бнаа.нэр төр авъяас ухаан гэр бүл гоо сайхан найз нөхөд хүндлэл эд хөрөнгө бүгд бнаа бна.
Ёстой хөөрхөн