ОХУ-ын Эрхүү хотын "Ангара" нисэх компаниас "Эрхүү-Улаанбаатар" шууд нислэгээ тавдугаар сарын 14-нөөс эхлэн сэргээнэ гэдгээ зарлажээ. Нислэгийг 7 хоногт 2 удаа (Мягмар, Бямба гараг) үйлдэх бөгөөд 75 зорчигчийн суудалтай Ан-148-100Е онгоц үйлчилгээнд гарна.
Нислэг нэг цаг үргэлжилнэ. Тасалбар 8943 рубль. Гэхдээ тавдугаар сарын 14-28-ны нислэгийн үнийг 7546 рубль болгон хямдруулжээ.
Өнгөрсөн жил эхэлсэн "Эрхүү-Улаанбаатар" шууд нислэг олны талархлыг их хүлээсэн. Сүүлийн үед Эрхүүгээр дамжин, гадаад орнуудад нисэхэд хямд байгаа тул манай жуулчид Эрхүүг маш олноор зорьдог болоод байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )