Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалт өнөөдөр /2019.04.21/ орон нутгийн цагаар 08.00-д эхэлжээ. Санал хураалт 12 цагийн дараа дуусна. Тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалтаар одоогийн Ерөнхийлөгч Петр Порошенко, “Ард түмний үйлчлэгч” намаас нэр дэвшигч, хошин урлагийн жүжигчин Владимир Зеленский нар тунаж үлдсэн юм.
Өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд болсон эхний шатны санал хураалтаар 53 настай Петр Порошенко нийт сонгогчдын 17.8 хувийн санал авсан бол 41 настай Владимир Зеленскийд сонгогчдын 30 хувь нь саналаа өгчээ.
“Рейтинг” судалгааны байгууллагаас явуулсан санал асуулгаас харахад Владимир Зеленский Украины Ерөнхийлөгч болох магадлал өндөр байгаа аж. Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны өмнө явуулсан санал асуулгад оролцсон украинчуудын 24 хувь нь одоогийн Ерөнхийлөгч Петр Порошенкод саналаа өгнө гэсэн бол улс төрийн туршлагагүй гэгдэж буй, жүжигчин Владимир Зеленскийд 61 хувь нь саналаа өгнө гэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
ЗУРААЧ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ МӨРӨӨДЛИЙН ТЕАТРЫН ХҮЗҮҮГҮЙ, АГУУ ТОМ ТАВГАН НҮҮРТ ОРИЛОО ОРК ШАГАЙГААР СОЛЬЁ. ТУЙЛШРАМТГАЙ ОРКУУД ТОМ ТОЛГОЙГ ДАГАНА.