ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй дээд хэмжээний уулзалт хийх БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун өнөөдөр /2019.04.24/ ОХУ-д хуягт галт тэргээрээ ирлээ.
Ким Жон Ун Приморийн хязгаарын Хасан боомтоор хил нэвтэрсэн байна. Тус хязгаарын амбан захирагч Олег Кожемяко, үндэсний хувцастай бүсгүйчүүд талх давс барин угтжээ. Залуу удирдагч “Ким Ир Сений байшин” хэмээн алдаршсан Орос – Солонгосын найрамдлын ордонд зочлоод Владивосток хотыг зорьсон байна.
Хоёр улсын дээд хэмжээний уулзалт маргааш /2019.04.25/ Владивосток хотод болох юм. Залуу удирдагч Ким Жон Ун ОХУ-д анх удаагаа айлчилж байгаа нь энэ юм. Харин түүний аав Ким Чен Ир гурван удаа ОХУ-д айлчлал хийж байлаа.
Сэтгэгдэл ( 0 )