Байгаль нуурыг хамгаалсан Зверевт хэрэг үүсгэжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 25

ОХУ-ын алдарт үсчин, шоумен (дуучин, жүжигчин, хөтлөгч) Зверев Байгаль нуурын эрэг дээр үйлдвэр барихыг эсэргүүцсэн ганц хүний жагсаалыг өнгөрсөн гуравдугаар сард Москвад Кремлийн дэргэд зохион байгуулсан талаар бид мэдээлсэн билээ. Хааны титэмтэй зогсох Сергей Зверев гартаа “Супер од. Би Байгаль нуурын дэргэд үйлдвэр барихыг эсэргүүцэж байна” гэсэн плакат барьж, эсэргүүцэл илэрхийлсэн юм.

Хэргийг сануулахад Хятадын нэгэн компани Байгаль нуурын ойролцоохь Култук тосгонд цэвэр усны үйлдвэр барих төсөл боловсруулан хэрэгжүүлэхээр болсныг нутгийн иргэд Байгаль нуурыг бохирдуулна гэж эсэргүүцэн тэмцэж байгаа билээ. Шүүхээс тус төслийг хориглосон шийдвэр гарсан. Харин Хятад компани давж заалдахаа мэдэгдээд байгаа.

Харин хачирхалтай нь Москва хотын Тверь дүүргийн шүүхээс Сергей Зверевт хэрэг үүсгэн, тавдугаар сарын 13-нд шүүхэд ирэх мэдэгдэл хүргүүлжээ.

Сергей инстаграм хуудсаараа дамжуулан “Байгаль нуурын эрэг дээр үйлдвэр барихыг эсэргүүцсэн ганц хүний жагсаалд минь захиргааны хэрэг үүсгэжээ. Харин энэ үйлдвэрийг барих зөвшөөрөл өгсөн түшмэлүүдийг шүүх болов уу” гэж мэдэгдсэн байна.

Зверев Буриадын Түнхэн аймагт төрсөн хүн гэдгийг хүмүүс сайн мэддэггүй. Сергей төрсөн нутагтаа хайртай, Буриад нутгийнхаа байгаль орчныг хамгаалахын төлөө уйгагүй тэмцдэг хүн билээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
A(202.179.26.136) 2019 оны 04 сарын 25

HUUYU TER BAIGALRUU URSDAG SELENGE ENE TER CHINI BUUR SHIRGEED TASRAH SHAHAAD BAINAL TENEGUUDEE

0  |  0
zochin(202.126.89.141) 2019 оны 04 сарын 25

baigali nuuriin hajuud ni uildver barij baihad toohgui hernee haa baisan Mongoliin nutagt gol deer usan tsahilgaan stants barina geheer eserguutseed baidag novshiin hulmasuudiig tenger nergeesei

0  |  0
Top