Газрын ховор элементийн хайгуул, олборлолт, ашиглалтын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, эдийн засгийн үр ашгийг тооцох судалгаа хийх үүрэгтэй төслийн нэгж байгуулахыг Засгийн газраас салбарын сайд Д.Сумьяабазарт зөвшөөрлөө. Манай улс 10 тэрбум ам.долларын үнэ цэнэ бүхий газрын ховор элементтэй гэсэн тойм тооцоог Дэлхийн банк гаргажээ.
Сануулахад, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулахад төрийн төлөөллийг хэрэгжүүлэх эрх хийгээд үүрэгтэй “Эрдэнэс Монгол” ХХК газрын ховор элементийн чиглэлээр компани байгуулахаар ажиллаж буй гэдгээ мэдэгдсэн. Дэлхийд улам бүр үнэ цэн нь өсч буй ховор элементийг ашиглах чиглэлд засгийн зүгээс бодлоготой ажиллаж эхлэх нь гэж ойлгогдож байгаа. Ховор элементийн салбар бол манай тухайд шинэ ойлголт гэхэд болно. Технологийн түүхий эд болох литийг олборлож байгаа уурхай өнөөдөр Монголд байхгүй. Харин хайгуулын чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй хэд хэдэн компани бий. Тэгвэл засгийн зүгээс ховор элементийн талаар дуугарах болсонтой зэрэгцэн гадныхан сонирхлоо илэрхийж байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
10 han ter bumuu. Barimjaatai hutsana shuu.