АНЭУ-ын Абу-Даби хотын шонхрын эмнэлэг дэлхийд хамгийн том шонхрын эмнэлэг гэж тооцогддог. Энэ эмнэлгийг үзэхээр ирдэг жуулчид ч маш олон.
Эмнэлэг зөвхөн шонхор шувуунд зориулагдсан. Жилд 6000 гаруй шонхор эмчлүүлдэг байна.
Эмчид үзүүлэх дарааллаа хүлээж байгаа шувууд.
Нийт 200 тасагтай бөгөөд тасаг бүр агааржуулагч зэрэг хэрэгтэй зүйлсээр өвч тоноглогджээ.
Нутгийн анчид анч шувуугаа энд эмчлүүлдэг. Шонхрын ан АНЭУ-ын нутаг дэвсгэр дээр үүсээд 2000 жил болсон гэж үздэг.
Шинэ орчинд аажмаар дасгахын тулд “өвчтөнүүдэд” нүдний хаалт зүүлгэнэ.
1990-өөд оны сүүлээр герман мэс засалчийн санаачилгаар байгуулагдсан бөгөөд тэр үед өөр шувууны тусгай эмнэлэг дэлхийд байгаагүй юм.
Жуулчид ирж, сонирхож, зургаа авахуулан, зарим эмчилгээг үзэж ч болно.
Шонхор өвдсөн, гэмтсэнийг тогтоох амаргүй тул анчид шувуугаа жилд нэг удаа эмнэлгийн үзлэгт хамруулдаг байна.
Эрт дээр үеэс баячуудын зугаа цэнгэл гэгдэж байсан шонхрын ан одоо ч тансаг хэрэглээ хэвээр байна.
Сэтгэгдэл ( 0 )