Их Британийн “The Independent” сонин энэ зун, долоодугаар сард аялахад хамгийн тохиромжтой зургаан улсад манай орныг оруулжээ.
Ингээд тус сонины газраас гаргасан жагсаалттай танилцацгаая.
Францын Корсик арал, Фижи, Германы Баден-Баден хот, Финланд, Грекийн Тинос арал, Монгол улс энэхүү жагсаалтад багтсан байна.
Манай улсын талаар “Алс холын нууцлаг Монгол орон энэ зун аялахад хамгийн тохиромжтой орны нэг. Говьд “Three Camel Lodge”-д гэрт хоноглож, нүүдэлчин малчин түмний амьдралтай танилцаж болно. Хэрэв та долоодугаар сарын 11-15-нд аялвал Наадам үзэж, хүчит бөх, хурдан морь, мэргэн харваачдын Эрийн гурван наадмыг үзэж сонирхох боломжтой. Нийслэл Улаанбаатараас 100 км зайтай орших Хустайн нуруу хэмээх байгалийн цогцолборт газарт тахь, чоно, мануул, шилүүс харж болно” гэж бичжээ.
Сэтгэгдэл ( 0 )