Владимир Зеленский Ерөнхийлөгчийн тангараг өргөлөө

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 20

Украины Ерөнхийлөгчөөр сонгогдсон Владимир Зеленский өнөөдөр /2019.05.20/ тангарагаа өргөлөө.

Ёслол Дээд Радагийн танхимд болж, Зеленский дэлхий дахинд байгаа бүх украинчууддаа хандан “Та нар бидэнд маш их хэрэгтэй. Шинэ, хүчирхэг, амжилттай Украиныг бий болгоход бэлэн байгаа бүх хүнд би баяртайгаар Украины иргэншил олгох болно. Та бүхэн Украинд зочны хувиар биш гэртээ ирж байгаа юм шиг ирэх болно. Бид та бүхнийг хүлээж байна. Хилийн чинадаас бэлэг дурсгал авчрах хэрэггүй. Бидэнд мэдлэг, туршлага, оюун ухааны үнэ цэнээ авчраарай” гэв. Тэрбээр энэ бүхэн нь Украинд шинэ эрин үеийг авчрах болно гэж үзэж байгаа аж.

Украины шинэ Ерөнхийлөгч мөн “Үл итгэгчид миний ярьж байгааг уран зөгнөл, боломжгүй зүйл гэж хэлнэ. Гэхдээ үүнд л манай үндэсний үзэл санаа байж болох юм. Бид нэгдээд боломжгүй зүйлийг ч хийнэ” гэсэн байна.

Владимир Зеленский 16 дугаар зууны үед бичигдсэн Үндсэн хуулийн гар бичмэл, Евангелийн судар дээр гараа тавин тангараг өргөжээ. Тангараг өргөх үйл ажиллагааг Украины Үндсэн хуулийн цэцийн дарга Наталья Шаптала удирдсан байна. Шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын дараах баярын хуралд Гүрж, Латви, Литва, Эстони, Унгарын Ерөнхийлөгч нар болон Молдав, Азербайжаны Ерөнхий сайд нар, Туркийн дэд Ерөнхийлөгч, АНУ-ын Эрчим хүчний сайд, Канадын Батлан хамгаалахын сайд, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн даргын туслах зэрэг зочид оролцсон байна.

Харин ОХУ Украины Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын урилгыг хүлээж авахаас татгалзсан гэсэн мэдээлэл байгаа аж.

41 настай Владимир Зеленский Украины Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсныхаа дараа “Зөвлөлтийн дараах улсуудад хандаж хэлэхэд, биднийг хараарай. Боломжгүй зүйл гэж байхгүй” гэсэн билээ. Тэрбээр улс орноо авлигаас ангижруулах, Донбасст энх тайвныг тогтоох гэсэн гол уриатайгаар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн юм.

Багадаа Монголд амьдарч байсан Владимир Зеленский нь эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Түүний аав, ээж нь Монголд ажиллах үеэр Зеленский Эрдэнэт хотод нэгдүгээр ангиа төгсч байжээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(124.158.69.12) 2022 оны 04 сарын 02

монголыг муулсан хүн ч хол явахгүй дээ

0  |  0
зочин(124.158.69.12) 2022 оны 04 сарын 02

Монголыг муулсан хүн ч хол явахгүй дээ

0  |  0
Чимэд(124.158.69.12) 2022 оны 04 сарын 02

Энэ өөрийн мэдэлтэй хүн шиг хуцаж дээ Том Смит ах юу гэж худал,үнэн элдэв арга чарга хэрэглэн байж гаргангуут ”-аа чанга тэвэрч”авахаа мэдэлгүйдээ.Оросын эсрэг баахан донгосуулаад нулимчихна Оростой муудалцуулаад нефть авдаг хоолойноос татгалзуулаад хаяна.Украйн хөлдөнө.Аягүй бол Үкрайныг Оростой байлдуулна.Тэгээд жижиг орныг орос эзлэн түрэмгийллээ гэж баахан орилоод асуудал дуусна

Баясгалан (64.119.24.170) 2019 оны 05 сарын 20

Одоо кино нд ерөнхийлөгч болж тоглоод байсан үнэхээр мундаг юмаа

0  |  0
Top