Төсвийн зардлын хэлбэлзэл нь Монгол Улсын хувьд асуудал байсаар ирсэн. Учир нь үүнээс хамаарч төсвийн алдагдал тогтворгүй болж улмаар төсвийн тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлдэг.
Төсвийн зардлыг үйл ажиллагааны ангиллаар нь авч үзэхэд сүүлийн 10 жилд улсын төсвийн хамгийн өндөр хувь буюу дунджаар 33 хувийг боловсрол болон эрүүл мэндэд зарцуулсан байна. Гэвч энэ хувь 2017 он гэхэд 28 хувь болж найман нэгжээр буурчээ.
Дэд бүтцийн зардал хамгийн их хэлбэлзсэн бол нийгмийн хамгааллын болон бусад зардал харьцангуй тогтвортой бөгөөд бага зэрэг буурсан байна.Эдгээр зардлуудын эзлэх хувь буурсан шалтгаан нь Сангийн сайдын багц сүүлийн долоон жилийн дотор улсын төсвийн нийт зардлын 10 хүрэхгүй хувиас 20 гаруй хувь болтлоо нэмэгдсэн явдал байна. Үүний гол бүрэлдэхүүн нь огцом өсөөд байгаа Засгийн газрын өрийн үйлчилгээний зардал болсон юм. Өөрөөр хэлбэл, өрийн өндөр түвшин төсвийн тогтвортой бүтцийг эвдэж байгааг судлаачид тодотгож байна.
Сэтгэгдэл ( 0 )