"Эмоци" хамтлагийн жүжигчин У.Цогтбаярын хүсэл биеллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 23

Хошин урлагийн шинэ хэв маяг, урсгалыг оруулж ирснээрээ үзэгчдийг байлдан дагуулаад буй “Эмоци” продакшны залуу жүжигчин У.Цогтбаяр буюу  Цогтоо хоёр дахь хүүгээ өнөөдөр /2019.05.23/ өлгийдөн авчээ. Тэрээр энэ тухайгаа "Хүсэл биелж, Хүслэн төрж, Хүний хорвоод хүү минь мэндэллээ" хэмээн цахим хуудсандаа нийтэлжээ. 

У.Цогтбаяр урлагийн ертөнцөд +17 цувралаараа шинэ өнгө төрх нэмж, дэлгэцийн бүтээлд амжилт гаргаж буй залуу жүжигчдийн нэг юм. Түүний эхнэрийг н.Хүслэн гэдэг бөгөөд сүүлийн үед хамгийн шилдэг  "Тик Ток" хийдэг гэдгээрээ олонд танигдаад байгаа билээ. 

Залуу хосууддаа болон хоёр хөөрхөн үрд нь аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top