Нур-Султан - Улаанбаатарын нислэг 240 ам.долларын үнэтэй

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 28

Казахстаны агаарын тээвэрлэгч “SCAT” компани ирэх зургадугаар сарын 2-ны өдрөөс эхлэн "Нур-Султан - Улаанбаатар" чиглэлд шууд нислэг эхлүүлнэ. Тус нислэг нэг талдаа 3 цаг 10 минут үргэлжлэх бөгөөд Пүрэв, Ням гарагуудад Boeing-737 агаарын хөлгөөр тогтмол хийгдэх юм.

“SCAT” компанийн захирал Николай Буряков “Энэ бол түүхэн үйл явдал. Казахстан, Монголын нийслэл анх удаа агаараар холбогдож байна. Шинэ чиглэлийн давуу тал нь дотоодын Алматы, Шымкент, Тараз, Усть-Каменогорк, гадаадын Прага, Душанбе явах нислэгүүдтэй холбогдож байгаа. Манай иргэд Чингис хааны нутгийг үзэх сонирхолтой байгаа нь мэдээж. Монголчуудад ч үзүүлэх юм бидэнд байгаа” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

"Нур-Султан - Улаанбаатар" чиглэл нэг талдаа 240 ам.доллар, хоёр талдаа 470 ам.долларын үнэтэй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(202.9.43.118) 2019 оны 05 сарын 28

ямар сайхан юм бэ үнэ нь гайгүй юм биш үү?

0  |  0
Top