Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс гаргадаг “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2019” шинэ тайланд манай улс 62 дугаарт жагссан байна. Уг тайлан нь дэлхийн 63 улсыг харьцуулсан тайлан бөгөөд нийт 332 үзүүлэлттэйгээс 235 шалгуур үзүүлэлтээр өрсөлдөх чадварын индексийг тооцон эрэмбэлдэг.
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв Монгол Улсын өрсөлдөх чадварыг дэлхийн улсуудтай харьцуулж гаргадаг уг байгууллагатай 2010 эхлэн хамтран ажиллаж, манай улсын мэдээллүүдийг бэлтгэн явуулж буй юм. 235 шалгуур үзүүлэлтийн 143 нь статистик мэдээлэл, 92 нь санал асуулгаас бүрддэг аж.
Шинэ тайлангаас өрсөлдөх чадварын ерөнхий эрэмбэ болон үндсэн хүчин зүйлс болох Эдийн засгийн тамир тэнхээ, Засаглалын үр ашиг, Бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа, Дэд бүтэц үзүүлэлтүүдээр ямар оноотой хэддүгээрт яваагаа мөн өмнөх жилүүдтэй харьцуулахад сайжирсан уу, муудсан уу, бүс нутгийн хувьд хаана эрэмбэлэгдэж буйгаа харах боломжтой. Энэ жилийн хувьд өрсөлдөх чадвараараа Сингапур, Хонконг, АНУ зэрэг улсууд тэргүүлж байгаа бол Аргентин, Монгол, Венесуэл улсууд сүүлийн байруудад орсон байна. Харин манай хоёр хөрш БНХАУ 14-т, ОХУ 45-д эрэмбэлэгджээ.
Монголын ӨРСӨЛДӨХ ЧАДВАР
Монгол Улсын өрсөлдөх чадвар эрэмбийн хувьд 63 орноос Венесуэл улсын өмнө 62 дугаарт хэвэндээ байгаа хэдий ч онооны хувьд өнгөрсөн жилээс буурчээ.
Өрсөлдөх чадварын үндсэн дөрвөн бүлгээс хамгийн дээгүүр эрэмбэтэй байгаа үзүүлэлт нь Эдийн засгийн тамир тэнхээ 58-д (өнгөрсөн жил 48-д байсан) байна.
Өрсөлдөх чадварын дэд бүлгүүдийн эрэмбэ
Үнэ дэд бүлэг хамгийн дээгүүр буюу хэрэглээний үнийн индекс, амьжиргааны өртөг бага, орон сууц, оффисын түрээс бусад улсуудтай харьцуулахад бага байна.
Олон улсын худалдаа, Бүтээмж үр ашиг, Санхүү, Менежментийн үйл ажиллагаа, Технологийн дэд бүтэц, Шинжлэх ухааны дэд бүтэц, Эрүүл мэнд хүрээлэн буй орчин зэрэг бүлгүүд хойгуур эрэмбэлэгджээ.
Тэгвэл манай улсын өрсөлдөх чадварын оноо буурахад нөлөөлсөн хүчин зүйлс юу вэ гэдэг асуултад ЭЗБӨЧС-ны төвөөс дараах хариултыг өгч байна.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Судалгаа хөгжлийн зардал, төсвийн алдагдал, Хөрөнгийн зах зээл, худалдаа үйлчилгээний экспорт, аялал жуулчлалаас олсон орлого үзүүлэлтүүд хамгийн ихээр сайжирсан бол хэрэглээний үнийн индекс, урсгал тэнцэл, ил тод байдал, тэтгэвэрийн сан зэрэг үзүүлэлтүүд муудсан байна.
Өрсөлдөх чадварын оноо буурахад дээрх үзүүлэлтүүдээс гадна хөдөлмөр эрхлэлт, бизнесийн эрхзүй, хөдөлмөрийн зах зээл, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, боловсролын бүлгүүдийн үзүүлэлт буурсан нь нөлөөлсөн байна.
Түүнчлэн энэ 2019 онд тулгарч буй бэрхшээлүүдийг харахад:
МОНГОЛ УЛСЫН ДАВУУ БОЛОН СУЛ ТАЛУУД
ДАВУУ ТАЛ СУЛ ТАЛ
Эдийн засгийн тамир тэнхээ |
Эрэмбэ |
|
Эдийн засгийн тамир тэнхээ |
Эрэмбэ |
||
1.1.18 |
Үндсэн хөрөнгийн хуримтлал |
1 |
|
1.2.17 |
Экспортын төвлөрөл (Түнш орнуудаар) |
63 |
1.5.04 |
Оффисийн түрээсийн үнэ |
1 |
|
1.2.02 |
Урсгал тэнцэл |
63 |
1.1.14 |
ДНБ-ий бодит өсөлт |
2 |
|
1.2.12 |
Үйлчилгээний экспорт (тэрбум ам.доллар) |
63 |
1.3.06 |
Дотогш чиглэсэн шууд хөрөнгө оруулалт (ДНБ-д эзлэх хувь)3 |
|
|
1.2.18 |
Экспортын төвлөрөл (Бараа, бүтээгдэхүүнээр) |
63 |
1.3.08 |
Хувьцаагаар орсон шууд хөрөнгө оруулалт (ДНБ-д эзлэх хувь) |
6 |
|
1.3.03 |
Хувьцаагаар хийсэн гадаад шууд хөрөнгө оруулалт (Тэрбум ам.доллар) |
63 |
1.1.09 |
Үндсэн хөрөнгийн нийт хуримтлал (%) |
6 |
|
1.2.08 |
Бараа, бүтээгдэхүүний экспорт (Тэрбум ам.доллар) |
61 |
1.1.15 |
Нэг хүнд ногдох ДНБ-ий бодит өсөлт |
7 |
|
1.1.19 |
Эдийн засгийн уян хатан байдал |
60 |
1.5.06 |
Шатахууны үнэ |
9 |
|
1.3.07 |
Хувьцаагаар орсон шууд хөрөнгө оруулалт (Тэрбум ам.доллар) |
59 |
1.2.09 |
Бараа бүтээгдэхүүний экспорт (%) |
14 |
|
1.3.04 |
Хувьцаагаар хийсэн гадаад шууд хөрөнгө оруулалт (ДНБ-д эзлэх хувь) |
59 |
1.2.23 |
Худалдаа ба ДНБ-ий харьцаа |
19 |
|
1.5.01 |
Хэрэглээний үнийн индекс |
59 |
|
|
|
|
|
|
|
Засаглалын үр ашиг |
Эрэмбэ |
|
Засаглалын үр ашиг |
Эрэмбэ |
||
2.2.09 |
Хэрэглээний татварын хувь |
12 |
|
2.2.07 |
Хувь хүний орлогын албан татварын хувь, хэмжээ |
63 |
2.5.14 |
Нэг удаагийн орлого |
14 |
|
2.4.09 |
Төрийн өмчит ААН |
62 |
2.2.11 |
Нийгмийн даатгалд ажил олгогчийн төлөх хувь |
16 |
|
2.4.10 |
Өрсөлдөөний эрхзүй |
62 |
2.4.07 |
Засгийн газрын татаас |
16 |
|
2.3.04 |
Улсын зээлжих чадварын үнэлгээ |
61 |
2.4.19 |
Цомхотголын зардал |
20 |
|
2.3.05 |
Төв банкны бодлого |
61 |
2.5.06 |
Жини коэффициент |
24 |
|
2.5.04 |
Улс төрийн тогтворгүй байдлын эрсдэл |
61 |
2.2.01 |
Татварын нийт орлого |
24 |
|
2.4.02 |
Протекционизм |
61 |
2.2.10 |
Нийгмийн даатгалд ажилтны төлөх хувь |
33 |
|
2.3.11 |
Ил тод байдал |
61 |
2.4.01 |
Тарифын саад бэрхшээл |
41 |
|
2.4.08 |
Татаас |
60 |
|
|
|
|
2.3.08 |
Ханшийн тогтвортой байдал |
60 |
|
|
|
|
|
|
|
Бизнесийн байгууллагын ашиг ажиллагаа |
Эрэмбэ |
|
Бизнесийн байгууллагын ашигт ажиллгаа |
Эрэмбэ |
||
3.2.04 |
Удирдах ажилтнуудын цалин урамшуулал |
1 |
|
3.2.19 |
Санхүүгийн ур чадвар |
63 |
3.2.01 |
Цалингийн түвшин |
4 |
|
3.3.19 |
Аж ахуйн нэгжийн өр |
63 |
3.2.06 |
Ажлын цаг |
20 |
|
3.1.08 |
Корпораци |
62 |
3.2.10 |
Дагалдан сургалт |
24 |
|
3.2.18 |
Мэргэшсэн ажилчид |
62 |
3.2.20 |
Авъяас чадварыг татах, ажилд авах |
31 |
|
3.4.02 |
Зах зээлийн нөхцөл байдлын өөрчлөлт |
62 |
3.2.16 |
Эмэгтэй ажиллах хүч |
33 |
|
3.2.24 |
Чадварлаг удирдах ажилтан |
62 |
3.5.05 |
Нийгэм, эдийн засгийн шинэчлэл хийх хэрэгцээ |
34 |
|
3.1.09 |
Жижиг, дунд үйлдвэрүүд |
62 |
|
|
|
|
3.4.03 |
Боломж болон Аюул |
61 |
|
|
|
|
3.3.14 |
Хувь нийлүүлэгчдийн эрх |
61 |
|
|
|
|
3.3.07 |
Банк, санхүүгий орчны зохицуулалт |
61 |
|
|
|
|
|
|
|
Дэд бүтэц |
Эрэмбэ |
|
Дэд бүтэц |
Эрэмбэ |
||
4.2.01 |
Харилцаа холбооны салбарт хийсэн хөрөнгө оруулалт |
3 |
|
4.2.18 |
Цахим мэдээллийн аюулгүй байдал |
63 |
4.1.21 |
Аж үйлдвэрийн хэрэгцээний цахилгаан эрчим хүчний үнэ |
6 |
|
4.2.11 |
Чадварлаг инженерүүд |
63 |
4.1.07 |
Хүн амын-Өсөлт |
8 |
|
4.3.19 |
Дунд болон дэвшилт технологийн нэмэгдсэн өртөг |
63 |
4.2.16 |
Дэвшилт технологийн экспорт (%) |
15 |
|
4.4.26 |
Бохирдлын асуудал |
63 |
4.2.08 |
Үүрэн телефоны хэрэглэгчид |
26 |
|
4.5.15 |
Дээд боловсрол |
63 |
4.5.07 |
Ахлах ангид суралцагчид (%) |
30 |
|
4.3.22 |
Мэдлэгийн солилцоо |
63 |
4.2.03 |
Үүрэн телефоны төлбөр |
32 |
|
4.2.07 |
Интернет хэрэглэгчид |
62 |
|
|
|
|
4.3.11 |
Шинжлэх ухааны зэрэг |
62 |
|
|
|
|
4.1.04 |
Усны хүртээмж |
62 |
|
|
|
|
4.1.14 |
Агаарын тээврийн чанар |
62 |
Сэтгэгдэл ( 1 )
Дэлхийгээс зайлчилгүй үлдсэн нь их юм.