АНУ болон ОХУ зэвсэгт хяналт тавих асуудлаар уулзалт хийнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 05

Америк болон Орос улс зэвсэглэлд хяналт тавих асуудлаар уулзалт хийхээр төлөвлөж байгаа талаар АНУ-ын Төрийн департаментаас мэдээлжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын туслах Андреа Томпсон “Defense One”-д өгсөн ярилцлагадаа “Хоёр талт хэлэлцүүлгийг өөр түвшинд хийхийг хүсч байна. Бид хэд хэдэн хэлэлцээр хийх төлөвлөгөөтэй байгаа” гэсэн байна.

Уулзалт хэзээ болох нь одоогоор тодорхойгүй байгаа аж. АНУ, ОХУ-ын тал зэвсэглэлд хяналт тавих болон олон улсын аюулгүй байдлын асуудлуудаар хэлэлцэх аж.

Өмнө нь АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Морган Ортагус “ОХУ олон улсын аюулгүй байдлын салбарт болон зэвсэглэлд хяналт тавих асуудлаар хүлээсэн үүргээ үл тоомсорлож байна” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top