Доналд Трамп ОХУ, Хятадыг байгаль бохирдуулдаг гэж шүүмжиллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 07

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Их Британийн ханхүү Чарльзтай уулзах үеэрээ дэлхийн дулаарлын талаар ярилцсан байна. Тэдний уулзалт 15 минут үргэлжилж, ханхүү Чарльз дэлхийн дулаарал ямар аюултай талаар Трампад танилцуулжээ.

Трамп түүнтэй санал нэг байгаагаа илэрхийлсэн ч АНУ энэ асуудалд анхаарал хандуулах шаардлагагүй гэж хэлсэн байна. Түүний хэлснээр Америкийн байгаль дэлхийд хамгийн цэвэр бөгөөд арчлан хамгаалах хэрэг байхгүй гэнэ. Мөн “Хятад, Энэтхэг, ОХУ зэрэг улс орнуудад муу агаар, бохир ус, байгаль орчин нь бохирдсон. Тэнд зарим хотод амьсгалахын аргагүй байдаг. Хятад, оросууд л байгаль хамгаалах үүргээ биелүүлэх ёстой. Ер нь дэлхийн дулаарал гэж байгаа эсэх эргэлзээтэй ” гэж хэлсэн байна.

АНУ 2017 оны наймдугаар сард уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисийн гэрээнээс гарсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top