Малыг хөлөөр нь Хятад руу экспорт хийж, амьдаар нь зарахыг эсэргүүцэн, Монголын махны холбоо, Монголын хүнсчдийн холбоо, Монголын өлөн гэдэс боловсруулагчдын холбоо, Монголын арьс шир боловсруулагчдын холбоо хамтран хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Малыг амьдаар нь хилээр гаргаснаар махны хомсдол үүснэ, арьс шир ноос ноолуур боловсруулах үйлдвэр түүхий эдгүй болно. Зайдасны бүрхэвч буюу хонь ямааны өлөн тасалдана гэх мэт олон хомсдол үүснэ гэдгийг эдгээр холбооныхон анхааруулж, үүссэн нөхцөл байдлыг нэгдэн эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ.
Мөн тэд "Ч.Улаан сайдын эхнэр О.Цэрэнбадамын төрсөн дүүгийн компани бог малыг амьдаар нь хил гаргахаар бэлтгэж байгаа гэсэн мэдээлэл бидэнд бий. Тиймээс Ч.Улаан сайдыг АТГ-т шалгуулахаар албан ёсоор хандаж байгаа. Монголын махны холбооноос Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нарт амьд мал экспортлохгүй байх тухай асуудлаар хандаж, албан бичиг өгсөн боловч одоог хүртэл хариу өгөөгүй байна. Монгол Улсын стратегийн чухал асуудал учир Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мөн хандаж байгаа" гэдгээ мэдээллээ.
ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
Сэтгэгдэл ( 2 )
Tegeed bid aris ulunguiu zamaar duuren haydag bizdee
Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913