Аялал жуулчлалын “Евро травел” компани сүүлийн таван жил буурал Европын нэртэй хотуудаар жуулчдыг аялуулж нүдийг нь нээж, чихийг нь дэлдийлгэх болсон туршлагатай хамт олон билээ. Тус айлын аяллын маршрут товчхон бөгөөд тодорхой. Тэгэхдээ арвин баялаг дурсамжийг жуулчдын зүрх сэтгэлд хөглөж өгдгөөрөө туйлын онцлогтой. Тухайлбал, энд Буурал Европын Франц, Итали, Австри, Герман, Турк зэрэг улс орнууд багтана. Үүнээс гадна дэлхий дахинаа “Хайрын хот” хэмээн алдаршсан Парис хот, алдарт Эйфелийн цамхаг, Сейна мөрөн, Хайрын гудамж, Зүрхэн сүм. Загварын хот Милан, энэ бөмбөрцөгийн хамгийн баян улс гэх Швейцарь гээд дурсамж дурдатгал зүрх сэтгэлд хөглөсөн аяллыг энэ маршрутаар зохион байгуулдаг нь гайхамшигтай. Энэ л дэлхийн гайхамшиг болсон буурал тивийн долоон хотоор аяласан сэтгүүлч миний сэтгэгдлийг гэрэл зургаар харах нь илүү гайхамшигтай байж болох юм. Тиймээс би олныг үл нуршин Европын төдийгүй дэлхийн гайхамшиг болсон долоон улсын өнгө төрхийг гэрэл зургийн хальснаас уншигч танаа хүргэж байна.
Сэтгэгдэл ( 0 )