АНЭУ-ын Дубай хотын олон улсын нисэх буудал 2020 он гэхэд хуванцар эдлэлээс бүр мөсөн татгалзана. “The National” сонинд бичсэнээр нисэх буудалд байрлаж байгаа бүх дэлгүүр, ресторан хуванцар сав, гялгар уут, нэг удаагийн хуванцар хутга, савх, соруул худалдаалах, хэрэглэх эрхгүй болох юм. Сүүлийн хагас жилд уг нисэх буудалд 16 тонн нэг удаагийн хуванцар хог хаягдал цуглажээ.
“Dubai Airports”-ийн дэд захирал Южин Барри “Жил бүр 90 сая зорчигч хүлээн авдаг манай нисэх буудлын хувьд нэг удаагийн хуванцар эдлэлийн хэрэглээг халж байж, амжилтад хүрнэ гэж итгэж байна” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Өнгөрсөн сарын сүүлээр Абу-Дабигийн “Etihad” нисэх компани нислэгүүддээ нэг удаагийн хуванцар эдлэл хэрэглэхийг хориглосон анхны компани болсон юм.
Сэтгэгдэл ( 0 )