Өмнөд Солонгосын хөвгүүдийн BTS хамтлаг ирэх жилээс хоёр гишүүнээ цэргийн албанд алдах аюулд ороод байгаа билээ. Хамтлагийн хамгийн ахмад гишүүн Jin ирэх жил 28 нас хүрэх тул армид явах нь бараг 100 хувь тодорхой болсон. Мөн энэ жил 26 настай Suga ч гэсэн 2020 онд хамтлагийнхаа дэлхийг тойрох том аялан тоглолтод оролцож чадахгүй шинжтэй байна. Тиймээс фэнүүд нь BTS хамтлагийн гишүүдийг цэргийн албанаас чөлөөлөх хүсэлт гарган, гарын үсэг цуглуулж эхлээд байгаа.
БНСУ-ын "Bareunmirae Party" намын депутат О Чжи Хван “Яагаад хөлбөмбөгчид Азийн аваргаас медаль авахаар цэрэгт явдаггүй юм бэ? Улсынхаа нэрийг дэлхийд мандуулж, эх орондоо маш их орлого оруулж байгаа BTS хамтлагт ийм эрх олгож болохгүй юу” хэмээн парламентад асуулга тавьсан нь олны анхааралд өртөөд байлаа.
Тэгвэл БНСУ-ын Цэрэг татлагын комиссоос “Цэргийн албаны талаарх асуудлыг манай комисс, Соёл, спорт, аялал жуулчлалын яамтай хамтран шийдвэрлэдэг. Спорт, урлагийн ямар алдартныг чөлөөлөх хүсэлтэй байгаагаа яамнаас мэдэгддэг. Хэрэв бүх ард түмэн тухайн хүнийг цэргээс чөлөөлөхийг санал нэгтэй хүсч байвал болно. Харин санал нэгдэхгүй бол хэн нэгнийг онцгойлон үзэж, цэргийн албанаас чөлөөлөхгүй. Солонгос эр хүн армид алба хаах үүрэгтэй” гэсэн албан ёсны хариулт өгчээ.
Сэтгэгдэл ( 0 )