Дэлхийн байгаль хамгаалах сангаас (WWF) дэлгүүрийн нээлт, сургуулийн төгсөлтийн баяр зэрэг ёслолын арга хэмжээний үеэр агаарын бөмбөлөг, хятад цаасан дэнлүү хөөргөхгүй байхыг энэ сарын 19-нд уриаллаа. Тус сангийн шинжээчид “Агаарын бөмбөлөг салхинд туугдан, алс хол хүнгүй газар очдог. Хэн ч хог хаягдлыг хураахгүй тул байгаль орчин бохирдож байна. Мөн ан амьтны зулзага хоол идэш гэж эндүүрэн идэж, үхэх магадлалтай” гэж мэдээлсэн байна.
Харин цаасан дэнлүү ой хээрийн түймэр үүсгэх аюултай гэнэ. Агаарын бөмбөлөг байгальд шингэхдээ доод тал нь дөрвөн жил зарцуулдаг тул байгаль орчинд ноц хортой ажээ.
Сэтгэгдэл ( 2 )
монголчууд анхаар
монгол лам нарт сайн хэлмээрюм бна