АНУ-ын Калифорни мужид өнгөрсөн жил гарсан их түймрийн буруутан эрчим хүчний “Pacific Gas and Electric” (PG&E) компани түймрийн хохиролд нэг тэрбум ам.доллар төлөх болжээ. Тус компани мөн тус мужид 2015, 2017 онд гарсан ой хээрийн түймэртэй холбоотой нь илэрчээ.
2018 оны долоодугаар сард гарсан түймрийн шалтгаан нь тус компанийн үйлдвэрээс үсэрсэн оч болох нь энэ сарын 8-нд тогтоогдсон. Энэ түймэр 1,86 мянган хавтгай дөрвөлжин газрыг хамарч, хоёр сарын дотор 150 хувийн орон сууц, 280 барилгыг шатааж, найман хүний амь насыг авч одсон билээ.
“Pacific Gas and Electric” компаниас хувьцаа эзэмшигчидтэйгээ хамт асуудлыг шийдэхэд бүх талаар хамтран ажиллана гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )