Фото: Энэтхэгт хэт халж, 200 хүн нас барлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 26

Энэтхэгт хэт халж, зарим мужид 50 хэм хүрч байгаа гэнэ. Сүүлийн хоёр сар үргэлжилж байгаа энэ халуунд 200 гаруй хүн амь насаа алдаад байна. Ихэнх мужид цэвэр усны хомсдол үүсэж, бохир ус ууснаас халдварт өвчин дэгджээ.

Энэтхэгийн нийслэл Нью-Дели хотод усны машин ард иргэдэд ус хүргэж өгч байна.

Махараштра мужийн Тхане хот.

Тхане нууртай ч ус нь маш бохир тул хүнсэнд хэрэглэх боломжгүй.

Ганг мөрөн ширгээгүй тул хүмүүс ариун мөрний усанд угаалга хийсээр байна.

Олон газар хоол хүнсний усаа ингэж олж байна. Ходоод гэдэсний халдварт өвчин их байгаад гайхах зүйл алга.

Нью-Дели хотын захиргаанаас ундны ус зөөж байна. Устай болсон азтанууд гэр лүүгээ яарна.

Нью-Дели хотын цэцэрлэгт хүрээлэн халуунаас зугтах бараг цорын ганц газар.

Энэ эмэгтэй устай золгосондоо баяртай.

Аллахабадад 40 хэм хүрсэн бол Ражастанд 50.8 хэм халжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (202.55.188.41) 2019 оны 07 сарын 02

yamar amdralgui gazar be xaranxui bna

0  |  0
Top