Стив Морел: Морь унах, морин хуур тоглох хоёр яг адилхан мэдрэмж

Админ | Zindaa.mn
2019 оны 07 сарын 02

Морин хуур хөгжимд татаг­дан 2014 онд Монгол орныг зорин ирсэн Стив Морел хэмээх эрхмийг монголчууд андах­гүй болжээ. Тэрбээр Мон­гол ёс заншил, язгуур урлагт үнэхээр хайртай нэгэн бөгөөд “Морин хуур хөгжим миний амьд­рал” хэмээн ярих нь бахар­хууштай. Стив Морел  морин хуур хөгжмийн “Уугуул” төвийг нээн залууст хичээл зааж байна. Саяхан болсон “Азийн урлагийн их наадам”-д гоцлол хөгж­мийн төрөлд Стив Морел гуравдугаар байр эзэлжээ. Түүнтэй  ярилцсанаа хүргэе. 


- Юуны өмнө танд “Азийн урла­гийн их наадам”-аас гоцлол хөгжмийн төрлөөр гуравдугаар байр эзэлсэнд баяр хүргэе. Энэхүү наадмын талаарх сэтгэгдлээ хуваалцана уу?

- Маш их баярлалаа. Энэ наадмын тухай мэдээллийг надад наадам эхлэхээс 10 хоногийн өмнө зохион байгуулагч нь дуулгасан. Үүнийг сонсоод хугацаа бага учраас би энэ удаадаа хэрэггүй байх даа гэсэн бодол төрсөн. Ер нь бол надад энэ наадмын тухай зохион байгуулагч маань хэлээгүй бол би орохгүй байсан гэх үү дээ. Яагаад гэвэл өмнө нь би энэ талаарх мэдээлэл аваагүй байсан юм. Хамтран ажилладаг хүмүүс маань энэ наадамд орох гэж байгааг бас сонсоод орохоор шийдсэн. Урлагийн их наадамд морин хуураар хоёр шатанд тоглосон. Эхний шатанд “Хотон биелгээ”, “Такмоо” “Их татлага ”, “Жороо морь” гэсэн гурван аяыг тоглосон. Хоёрдугаар шатанд Монгол ардын уртын дуу “Жаахан шарга” дууны аяыг тоглосон. 

- “Азийн урлагийн их наадам”-д оролцоход хүмүүс таныг хэр хүлээж авч байв?

- Хүмүүс намайг маш сайхан хүлээж авсан. Ямар мундаг морин хуур тоглодог юм бэ, мундаг байна, сайхан тоглолт үзүүллээ гэх мэтчилэнгээр урмын үг их хэлсэн. Тэр чинээгээр хүмүүс намайг их дэмжиж байсан. Би гуравдугаар байр эзэлсэн гэдгээ сонсоод шоконд орсон \инээв\. Хүмүүсийн шагнал авахыг нь хараад найз нөхөдтэйгөө яриад сууж байсан гэнэт “Франц улсын иргэн Стив Морел” гэх үед нь бүүр шоконд ороод, тайз руу гарахдаа малгайгаа мартаад, буцаж очиж авсан. Хүмүүс бүгд инээгээд л ёстой нэг том гэнэтийн бэлэг болсон. Энэ наадам надад маш сайхан дурсамжийг бүтээж өглөө. Гадаад дотоодын олон сайхан хүмүүстэй танилцаж найз нөхөд болцгоосон. Ер нь их сайхан мэдрэмж авсан.

- Өмнө нь морин хуур хөгжмөөр өөр тэмцээн уралдаанд оролцож байсан уу?

- Дөрөв жилийн өмнө “Хөхөө намжил” тэмцээнд оролцож байлаа. Тэр үед би морин хуур сайн тоглодоггүй, морин хуур сонирхогч гадаад залуу л байлаа. Гэхдээ шоунд финалын өмнөх шат хүртэл явсан. Одоо тэр үеийн бичлэгийг харвал би их ичих байх аа/инээв/. Бас нэг өөр тэмцээн нь Чой. Лувсанжавын нэрэмжит Хэл Иргэншлийн дээд сургуу­лийн оюутнуудын дунд явагддаг уран бичиг, монгол бичгийн олимпиад. Би тусгай байр эзэлсэн. Хамгийн бахар­хууш­тай нь би хамгийн муу нь биш миний дор монгол оюутнууд орсон байсан. Би тэр үед монгол бичгийг сураад нэг жил болж байсан учраас хамгийн сайн нь байх боломжгүй. Харин хамгийн сүүлд битгий ороосой л гэж бодож байсан даа. Тэгтэл тусгай байр эзэлсэн. Энэ нь  надад маш том урам өгсөн.

- Та анх морин хуур хөгжмийн тухай  яаж мэдэж, суралцах болсон юм  бэ?

- Францад байхад надтай хамтарч ажилладаг байсан ах маань нэг өдөр надад цомог өгсөн юм. Тува ая байсан. Би тэр аяыг сонсож байхдаа онцгой зүйл мэдэрсэн. Энэ яг л миний явах ёстой зам гэж ойлгосон гэх үү дээ. Тэгээд л морин хуур тоглож сурахаар шийдсэн. Би өмнө нь том компанид ажилладаг байлаа. Намайг тойрон хүрээлж байгаа хүмүүс баян, өөр юу ч хэрэггүй зөвхөн мөнгө гэсэн бодолтой хүмүүс байсан. Харин морин хуур, энэ язгуур соёлтой учирсны дараа намайг тойрон хүрээлж байгаа хүмүүс огт өөр болсон. Илүү байгальтай ойрхон, нээлттэй,  бясалгал хийдэг, экологийн тухай боддог гэх зэрэг. Энэ бүхэн намайг огт өөр төвшинд аваачсан. Би анх эдгээр хүмүүсийг хараад гайхалтай юм аа, дэлхий дээр ийм зүйл байдаг байсан юм уу гээд их л гайхашралд орж байлаа. Морин хууртай учрахаас өмнө би зөвхөн нэг өрөөн дотор л байсан. Харин морин хууртай учирсны дараа өрөөний хаалга нээгдсэн юм шиг. Морин хуур бол миний амийг аврагч.

- Таны бодлоор морин хуур хөгжим бусад хөгжмийн зэмсгээс юугаараа онцлогтой вэ. Та тоглож байх үедээ юу мэдэрдэг вэ?

- Миний бодлоор дэлхий дээр хоёр төрлийн хөгжмийн зэмсэг байдаг гэж боддог. Сүнстэй болон сүнсгүй хөгжмийн зэмсэг. Жишээлбэл гитар, төгөлдөр хуур зэрэг хөгжим сүнс байхгүй. Хүн эдгээр хөгжмийг тогловол сүнстэй болно. Харин морин хуур бол жинхэнэ сүнслэг хөгжим. Нэг л өнгө татвал шууд ер бусын мэдрэмж авна.  Жишээлбэл шууд тал нутаг, Монгол орныг мэдрэх боломжтой. Мэдээж  гадаад хүмүүс Монгол орны тал нутаг, уулс ус ямар байдгийг мэдэхгүй л дээ. Гэхдээ тэдэнд морин хуурыг сонсговол ер бусын сонин зүйл мэдэрнэ. Энэ бол морин хуурын нэгэн гайхамшиг. Үүгээрээ морин хуур бусад хөгжмөөс ялгардаг гэж ойлгодог. Морин хуур тоглож байх үедээ би үргэлж гайхалтай мэдрэмж авдаг. Би өөр төрлийн хөгжим тоглож л байлаа, гэхдээ ийм мэдрэмж хэзээ ч авч байгаагүй. Тэгтэл  би хоёр чавхдас татаад маш олон сайхан зүйл мэдэрч чаддаг. Жишээлбэл “Жороо морь” тоглоод яг л морь унаж байгаа юм шиг санагддаг гэх мэт. Морь унах, морин хуур тоглох хоёр яг адилхан мэдрэмж.

- Морин хуур хөгжим тоглож сурахаас өмнөх Стив Морел, одоо морин хуур тоглож сурсан Стив Морел хоёрын хооронд ямар өөрчлөлт гарсан гэж бодож байна?

- Тэнгэр газар шиг ялгаатай. Би багадаа их хаалттай, ичимхий, компьютерийн өмнө олон цаг суудаг хүүхэд байсан. Нэг ёсондоо би компьютер тоглоод хийсвэр нэгэн амь бүтээсэн. Тэгтэл морин хуур миний амьдралд орж ирэхэд бүх зүйл өөрчлөгдсөн. Морин хуур миний амьдралд маш том тус болсон. Миний одоогийн оюун бодол, ухаан, зан араншин, зүрх сэтгэл гээд бүх л зүйлд нөлөөлсөн. Тийм болохоор би энэ хөгжимд хайртай. Би нэг жишээ хэлвэл хоёр мод байлаа гэж бодъё. Нэг мод нь цахилгаанд цохиулсан ямар ч амь байхгүй зүгээр л үнсэн хар мод. Тэр нь өмнөх Стив Морел. Харин нөгөө мод нь цэцэг навч алагласан сайхан мод. Тэр нь одоогийн Стив Морел юм. Би өөр ямар ч зүйлээс ийм сайхан зүйлийг хүртэж чадахгүй байх. Миний зүрх сэтгэлд өөр зай байхгүй. Хэн нэгэн бүсгүй миний зүрхэнд орох ч зай байхгүй. Харин нэг жоохон зай гарвал багтааж болно /инээв/. Гэхдээ ямагт морин хуур хөгжим нэгт байх болно. Би Монголоос эхнэр авна гэж боддог. Яагаад гэвэл бусад нь энэ хөгжмийг ойлгохгүй учир. Тийм учраас миний гэрлэх эмэгтэй надтай адил сонирхолтой, Монголын өв соёл, язгуур урлагийг хайрлаж над шиг мэдэрч чаддаг байвал сайхан.

- “Уугуул төв”-д та морин хуурын багшаар ажилладаг. Одоо хэдэн шавьтай вэ?

- Би хэдэн жилийн өмнө сургалтын төвөө байгуулах бодолтой байсан. Гэвч зориг байгаагүй. Харин энэ жил надад урам зориг өгөх, дэмжих олон хүн байгааг харуулж чадсан учир энэ төвийг байгуулсан. Надад өмнө нь өөрийн гэсэн бүтээл туурвих, өөрийн хүсэл зорилгоо гүйцэлдүүлэх орон зайтай болох бодол олон л төрж байсан. Энэ бас нөлөөлсөн байх. Би энд байх дуртай. Би одоо 10 гаруй шавьтай. Гадаад суралцагч хүртэл байна. Энэтхэг, Герман, Франц гэх мэт. Хамгийн жоохон шавь маань долоон настай. Морин хуур сурах маш их хүсэл эрмэлзэлтэй. Тийм болохоор би сургалтын төвөө монгол ёс заншлыг илүү мэдрүүлэхээр тохижуулсан.

- Та авьяас, хичээл зүтгэл хоёрыг юу гэж ойлгодог вэ?

- Би өөрөө авьяас гэдэг үгэнд дургүй. Надад хөгжим тоглох авьяас байгаагүй. Би зүгээр л хөдөлмөрлөж, илүү их хичээл зүтгэл гаргасан. Би амжилттай яваа хүнийг хараад авьяас гэхээсээ илүү хичээл зүтгэлтэй л гэж хардаг. Надад морин хуур зааж өгсөн багш маань байна. Өдөр бүр шинэ зүйл оролдож хичээж, хөдөлмөрлөдөг. Маш их хичээл зүтгэлтэй, бахархмаар хүн. Тиймээс надад авьяас гэхээс илүү хичээл зүтгэл, хөдөлмөр гэдэг үг илүү оновчтой санагддаг.

- Таны бодлоор монголчууд өөрсдийн энэ ёс заншил, үндэсний хөгжмөө хэр дээдэлдэг ард түмэн гэж бодож байна?

- Монголчууд ёс заншлаа маш ихээр дээдэлдэг ард түмэн. Гэхдээ зарим хүмүүст энэ талын мэдлэг, мэдээлэл байдаггүй. Хэдийгээр одоо даяаршил гэдэг маш эрчимтэй тархаж байгаа ч гэлээ энэ гайхалтай ёс заншлыг хайрлаж хамгаалах хэрэгтэй. Магадгүй энэ даяаршлын нийгэмд монгол ёс заншил алдагдах магадлалтай гэж би боддог. Энэ тун харамсалтай зүйл. Магадгүй 50, 60 жилийн дараа гудамжинд таарч байгаа хүнд морин хуурын тухай, адаглаад монгол сайхан мэндчилгээг асуухад бүүр мэдэхгүй байхыг ч үгүйсгэхгүй. Мөхнө гээд шууд хэлж ч бас чадахгүй. Энэ тухай ярих нь надад ахадсан зүйл. Гэвч монголчууд ийм гайхалтай өв соёлдоо хайнга хандаж, мэдэрч чадахгүй байна. Тиймээс ирээдүйд өв соёлыг авч үлдэх тал дээр өөрийн зүгээс бага ч гэсэн хувь нэмэр оруулахыг хичээж байгаа. Ном бичих, бичлэг, сургалтын төв, өөрөө бие дааж судалгаа хийх гэх зэрэг олон зүйл хийхийг хичээн ажиллаж байна. Яагаад гэвэл монгол ёс заншил хоорондоо уялдаа холбоотой цогц зүйл. Тиймээс бүх зүйлийг нь сурч мэдэхийг хүсдэг. Би энэ хөгжмийг сонгож ирсэн хүний хувьд цаашдаа морин хуур хөгжим, ёс заншлын төлөө, Монголын төлөө л байх ёстой. Дэлхий дээр ганцхан буй энэ гайхамшигтай хөгжим, энэ гайхалтай язгуур урлагийг гадаад оронд таниулахад өөрийнхөө хэмжээнд би гүүр нь байх ёстой гэж боддог.

- Та багадаа их бүрэг ичимхий, аймхай хүүхэд байсан гэж байна. Гэтэл яаж Монгол руу ирэх том шийдвэрийг гэр бүлдээ хэлсэн юм бэ?

- Би 18 нас хүрээд гэрээсээ явсан. Тэгээд биеэ дааж, ажил хийдэг болсон. Нэг өдөр аав, ээж гэрт ирэхэд миний өмссөн хувцаснаас эхлээд сонирхол хүртэл огт өөр болсон байлаа. Би тэр үед морин хуур хөгжмийг сонирхдог, бас бага зэрэг хөөмийлж сурсан байсан. Аав ээж хоёрт морин хуур тоглож, бас хөөмийлж үзүүлэхэд тэр хоёр гайхаад миний хүү мөн үү гэх шиг харсан. Тэгээд “Чи манай хүү биш” гэж олон жил хэлсэн. Тэгэхэд би ойлголоо, надад хамаагүй баяртай гэсэн. Яагаад гэвэл энэ хөгжим намайг эрх чөлөөтэй болгож, ид шидийн гэмээр зүйлийг мэдрүүлсэн учир. Одоо аав, ээж хоёр миний амьдралыг хүлээж авах уу, үгүй юу ёстой хамаагүй. Би Монголд зочны визээр ирсэн л дээ. Аав, ээж хоёрт би нэг сар Монголд байж байгаад эргээд ирнэ гэж хэлээд явсан. Аав, ээж хоёр “Монголд юу ч байхгүй шүү дээ. Ус, тог байхгүй, байшин барилга байхгүй. Чи битгий яв” гэсэн. Хамаагүй би явна, явах ёстой гэж л хэлсэн. Тэгээд Монголд ирээд нэг сар болоод дахиад визээ сунгасан. Аав ээжид дахиж нэг сар болно гэдгээ мэйлээр хэлсэн. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч би тэр хоёр сард Монголд байх ёстой гэдгээ мэдрээд байсан. Тэр хоёр сард би сургуульд орж, өөрийн гэсэн бүх зүйлээ зарсан. Яг л тэр үед морин хуур надтай холбоотой юм байна гэдгийг илүү ойлгосон.

- Гэр бүл тань Монгол руу ирэх шийдвэрийг эрс эсэргүүцсэн байна. Багагүй цаг хугацаа өнгөрчээ. Бодол нь өөрчлөгдсөн болов уу. Ярилцаж үзсэн үү?

- Одоо манай аав, ээжийн бодол их өөрчлөгдсөн. Бага багаар өөрчлөгдсөөр л байгаа. Бараг л намайг дэмжиж хүлээн авсан. Миний хүү мундаг юм, сайн байна гэх зэргээр өмнөхөөсөө огт өөр харилцаатай болсон байгаа. Ялимгүй хожуу ойлгосон ч гэлээ намайг ойлгох цаг хугацаа хэрэгтэй байсан байх. Гэхдээ одоо намайг хүлээн авсан нь л хангалттай. Их сайхан байгаа.

- Таныг аав, ээж тань илүү эрх чөлөөтэй өсгөсөн бол та морин хуур хөгжмийн сайхныг мэдэрч чадах байсан болов уу. Та юу гэж боддог вэ?

- Би аав, ээждээ баярладаг. Намайг хаалттай орчинд байлгасанд нь маш их баярладаг. Хэдийгээр бага нас минь хэцүү байсан ч гэлээ надад шууд эрх чөлөө, гоё сайхан мэдрэмжийг өгсөн бол өнөөдөр Монголын ёс заншил, язгуур урлаг, ийм үнэтэй бүхнийг би хэзээ ч ойлгож чадахгүй. Миний өнөөдрийн зан араншин, мөрөөдөл, хүсэл зорилгыг морин хуур өгсөн. Дахин амьдрах бол би яг л морин хууртай холбоотой байгаа энэ амьдралдаа амьдармаар байна. Тиймээс би морин хуур хөгжимд талархдаг. Би тантай өнөөдөр маш нээлттэй ярилцаж байна. Би өмнө нь сэтгүүлчдэд ингэж дэлгэрэнгүй хариулт өгч байгаагүй. Үнэнийг хэлэхэд, би аав ээждээ та нар намайг 25 жил хаалттай, гаднах нийгмээс тусгаарлаж байсан гэж хэлвэл хэзээ ч ойлгохгүй. Ингэж хэлвэл аав, ээж маань эмзэглэнэ. Гэхдээ одоо монголоор хэлээд ойлгохгүй учир би ийм зоригтой хариулж байна \инээв\. Би өөрөө хоёр, гурван жил философи, сэтгэл зүй, өөрийн сэтгэлийн гэм, хүний харилцааг судалсан. Тийм учраас би ингэж хэлж байгаа юм. Би философи, гүн ухаан гэх мэт зүйлийг морин хууртай холбож өөрийгөө олсон байхгүй юу. Миний өмнөх амьдрал яагаад тийм байсныг, яагаад гэдэг асуултыг би өөрөө хоёр, гурван жил судалсан юм шүү. Тиймээс одоо миний амьдрал илүү утга учиртай болж байна. Харин монголчууд бол  нээлттэй, гүн ухаанлаг хүмүүс. Тийм болохоор энэ тал дээр ялгаа гарч ирж байгаа юм.

- Та одоо зургаан жилийн өмнөх Стив Морел биш болсон байна. Таныг тойрон хүрээлж байгаа хүмүүс хүртэл огт өөр болж, таныг өөрчилж чадсан байна. Тиймээс  та өөрийгөө олж чадсан учир Монголд илүү хайртай байдаг гэж ойлгож болох уу?

- Тийм. Би өдөр ирэх тусам Монгол соёл, ёс заншилд дурладаг. Өдөр бүр шинээр зүйл сурдаг.

- Та өөрийн төрсөн нутаг Франц орныг санадаг уу?

- Үгүй./инээв/

- Гэхдээ Франц улс таны өсөж төрсөн нутаг шүү дээ?

- Өсөж төрсөн нутаг маань мөн. Гэхдээ би санадаггүй. Би тэнд бараг л компьютертой нөхөрлөсөн хийсвэр нэгэн байсан. Миний 18 нас хүртэлх бүх дурсамжны 80 хувь нь компьютерын тоглоом байсан байхгүй юу. Би маш олон тоглоом тоглож, тэднийг нүдээ аниад ч тоглож чадах хэмжээний болсон гэх үү дээ. Үнэнийг хэлэхэд би 25 насандаа морин хуурыг олж дахин шинээр төрсөн юм шиг. Заримдаа би тэр 25 жилд юу хийсэн юм бэ гэж боддог. Надад шүүрээд авах нэг ч дурсамж байхгүй. Харин Монголд ирээд амьдарсан таван жил надад хэмжээлшгүй их туршлага өгсөн. Тиймээс ч би Монгол Улсад өдөр ирэх тусам дурладаг байхгүй юу. Гэхдээ би хэзээ ч монгол хүн болж чадахгүй. Би гадаад хүн. Би Монгол паспорт авч монгол иргэншилтэй болох тухай боддог. Болох, болохгүйг нь би сайн мэдэхгүй. Миний ертөнц морин хуур, ёс заншилтай салшгүй холбоотой. Гэхдээ би хэзээ ч монгол хүн гэж хэлж чадахгүй. Зүгээр л морин хуурд хайртай Франц улсын иргэн.

- Монголд амьдрахад бэрхшээл байна уу. Таныг бухимдуулдаг зүйл байдаг уу?

- Бухимдуулдаг гэхээсээ илүү харамс­даг зүйл байдаг. Энэ бол экологийн асуудал. Би өөрөө хог хаяг­дал хаяхгүй байх, ус бага ашиглахыг хичээдэг бас өдөр бүр маш их алхаж байна. Монголд хээр нутаг их байдаг. Гэхдээ ариун дагшин хээр нутаг ховор болсон юм шиг санагддаг. Би Монголын тухай олон судалгаа хийж илүү таньж мэдэхийг хичээдэг. Гэхдээ санаа зовоодог асуудал нь экологийн асуудал байдаг. Жишээлбэл уул уурхай, усны хомстол, агаарын бохирдол гэх мэт. Хүмүүс илүү хариуцлагатай байгаасай, байгалиа хайрлаасай л гэж бодож байна. За тэгээд зарим хүмүүсийн боловсрол, бие биетэйгээ харилцах харилцаа зэрэг нь тиймхэн байдаг. Гэхдээ таван жилийн өмнө ирж байсан үеийн нийгмээс одоогийн нийгэм хамаагүй өөрчлөгджээ. Бүгд л дор бүрнээ хичээж байна. Арван жилийн дараа огт өөр болно гэж ч боддог. Залуус илүү байгалиа хайрладаг болж, хандлага нь өөрчлөгдөж байгаа нь бахархууштай.

- Өмнө нь та энэ бүхнээс шантарч буцаад Франц руугаа явах тухай бодож байсан уу?

- Мэдээж. Өмнө нь хэлсэнчлэн анхны гурван жил маш их хэцүү байсан. Сэтгэл зүй, хэлний бэрхшээл, харилцааны асуудал, соёл гээд олон зүйл дээр бэрхшээлтэй байсан. Тийм болохоор хүнтэй сайн ойлголцож чадахгүй, хүнд өөрийгөө сайн ойлгуулж чадахгүй, би зөв сонголт хийсэн үү, Монголд байх хэрэгтэй юу гэж боддог байлаа. Мэдээж зөндөө бэрхшээл байсан. Гэхдээ тийм үедээ морин хуур  тоглоод, би явахгүй гэж боддог байсан. Одоо би бэрхшээлтэй зүйлийг бага багаар давж, сурч мэдэж байгаа учир надад одоо шантрах юм алга. Хэцүү үе аль хэдийн ард хоцорсон.

- Монгол хүний ямар зан чанар танд илүү таалагддаг вэ?

- Монголчууд үнэхээр зоригтой, хатуужилтай зүгээр л супер баатар. Ялангуяа  эмэгтэй хүний тэсвэр тэвчээр агуу. Монголчуудад том зовлон ирсэн ч хамаагүй. Маргааш нь дахиад босоод ирнэ. Цаашаа явах маш том хатуужилтай бас урамтай хүмүүс. Жишээлбэл малчин айлд зуд болоод малгүй боллоо гэхэд огтхон ч сэтгэлээр унадаггүй. Тийм байсан ч гэсэн бие биедээ тусалж, бие биедээ урам өгч,  аз жаргалтайгаар инээдэг. Маргааш дахиад л хичээх юм бол малтай болж чадна гэсэн тийм л агуу бодолтой ард түмэн шүү дээ.

- Та морин хуур хөгжмөөс өөр зүйл туршиж, хийж бүтээхийг хүсдэг үү. Морин хуур шиг таны хайрыг татсан зүйл байна уу?

- Юу юунаас илүү морин хууртай холбоотой уртын дуу, бие биелгээ, монгол бичиг, өв соёл, түүх гэх зэрэг олон зүйлийг илүү сайн сурч мэдмээр байна. Энэ гайхалтай соёлыг дэлгэрүүлмээр байна, таниулмаар байна. Ямар их үнэ цэнэтэй вэ гэдгийг ойлгуулмаар байна. Би ганцаараа энэ зүйлийг хийж байгаа биш л дээ. Маш олон эрдэмтэн, судлаач, язгуур өв тээгч  хүмүүс байгаа. Би зүгээр эдгээр хийж бүтээж байгаа хүмүүст тус нэмэр болж нэг шат ч болтугай нэммээр байна. Тэгээд би өмнө нь хэлсэн надад давуу тал байгаа. Би гадаад хүн, франц, англи, монгол хэлтэй. Тиймээс би тэднийг юу боддог, ямар хүмүүс вэ, яаж ойлгуулах вэ гэдгийг илүү сайн мэднэ. Тиймээс илүү дөхөм байх гэж боддог. Би өөрөөрөө бахархах тийм ч дуртай биш. Гэхдээ би гүүр нь байж чадах байх гэж боддог..

- Цаашид хийхээр төлөвлөж буй ажлаасаа хуваалцаач?

-Ирээдүйд би үргэлжилнэ. Энэ бол миний өнгөрсөн таван жилийн хөдөлмөр. Цаашид илүү язгуур соёлтой холбоотой, үүнийг дэмжих үүднээс лекц тавих, гадаад оронд таниулах, тоглолт хийх, баримтат кино хийх зэрэг бодож төлөвлөсөн олон зүйл байна. Бага багаар удаанаар эдгээр ажлыг хийж байна.  Бас бие биелгээчин, уртын дуучинтай хамтарч гадагшаа тоглолт хийх хүртэл санаа байна.

Э.Анхзаяа

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongolchyyd bid cham(212.234.217.188) 2019 оны 12 сарын 31

chi emneh tereldee Mongol hyn baisan baih aa!chinii eh orond mani metes ni ireed amidrah gej argaan barj syyna!getel minii neher Mongoliin saihan abyystai zyilsees syralzaad Mongol hynees dytyygyi baigaad chini baharhaj yabdag syy!ylam byr hicheegeerei dee!chamd hairtai syy!

0  |  0
Ард(202.21.107.126) 2019 оны 11 сарын 03

Стив Морелдоо ажил үйлст нь амжилт хүсэж бүр илүү сайн морин хуурч болоорой гэж хүсье.\n\n

1  |  0
DR. UROLOGIST(105.112.56.232) 2024 оны 04 сарын 01

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая

0  |  2
Зочин(43.228.129.86) 2019 оны 07 сарын 03

0  |  0
Zochin(112.72.11.110) 2019 оны 07 сарын 02

Hinii amidralaa gej sonin shvv

0  |  0
Bilegt(112.72.11.110) 2019 оны 07 сарын 02

Oor busad ni unshaasai

0  |  0
Bilegt(112.72.11.110) 2019 оны 07 сарын 02

Oor busad ni unshaasai

0  |  0
Barhas (112.72.11.110) 2019 оны 07 сарын 02

Hunii amidral gej sonin shvv

0  |  0
Gerelt(112.72.11.110) 2019 оны 07 сарын 02

Oor busad ni unshaasai

0  |  0
Zochin (112.72.11.102) 2019 оны 07 сарын 02

0  |  0
Зочин(43.228.129.86) 2019 оны 07 сарын 02

Мундаг юмаа. Барахаж байна

0  |  0
zochin(192.82.64.218) 2019 оны 07 сарын 02

mundag zaluu yuma mgl-chuud bid uursduu hezee iim bno do

0  |  0
Хэрэг хуучирдаггүй х(172.58.60.108) 2019 оны 07 сарын 02

Хужаагийн тагнуулын албанд ажилладаг хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг хүчиндэж жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Шанхайд оюутан бахдаа хужаагийн тагнуулд элссэн Хүү Наранцацралт, монгол охидийн хужаа зардаг мөн хужаагийн тагнуулч охин Наранзул. Хөнгөн бетон компани. Гэр бүлээрээм250 хужаагийн тусгай албадынихорлон сүйтгэгчдийг монголд оруулж оршин суулгаж хятадын бичиг баримт зөвшөөрлийг үхэн хатан хөөцөлдөж хахуульдаж бүтээж өгдөг гэр бүлийн баг.

0  |  0
Хэрэг хуучирдаггүй х(172.58.60.108) 2019 оны 07 сарын 02

Хужаагийн тагнуулын албанд ажилладаг хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг хүчиндэж жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Шанхайд оюутан бахдаа хужаагийн тагнуулд элссэн Хүү Наранцацралт, монгол охидийн хужаа зардаг мөн хужаагийн тагнуулч охин Наранзул. Хөнгөн бетон компани. Гэр бүлээрээм250 хужаагийн тусгай албадынихорлон сүйтгэгчдийг монголд оруулж оршин суулгаж хятадын бичиг баримт зөвшөөрлийг үхэн хатан хөөцөлдөж хахуульдаж бүтээж өгдөг гэр бүлийн баг.

0  |  0
нар(27.123.214.2) 2019 оны 07 сарын 02

Хүний амьдрал аа гэж ...

0  |  0
Top