ОЛОН ӨНГӨ: Дүү нар минь

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 02

Би айлын ууган хүү. Ухаан орсон цагаасаа л хэрсүү, сэргэлэн дүү нарынхаа ах нь байсан. Дунд дүү бид хоёр насны зөрүү нэг их хол биш. Мөөмнөөс өөр юм мэдэхгүй балчирхан жаал байхдаа л ах гэх алдрыг үүрчээ. Жоохон байхдаа дүүг хоолоо идэх бүрд нь очиж “Ээжээ энэ дүүгийн мөөм тэ, би идвэл дүү уйлна тэ” гэдэг байсан гэдэг. Бүх л зүйлийг өөртөө бус дүүдээ таалагдах өнцгөөс харж өсчээ. Тэгээд ч ер нь би ямар дүү байж үзсэн биш.

Дүү нар ер нь их зөрүүд, эрх дураараа бас их сахилгагүй байдаг юм шиг. Дандаа үймүүлж, буруу зүйл хийнэ. Тэр болгоныг ойлгуулах гэж хичээж, байнга хамт байж засаж залруулах гэж хичээх ах нар. Тэд намайг ойлгож байгаа шинж огт байхгүй. Гэсэн ч хайр хүрэм. Ер нь би багадаа үймүүлж, зэмлүүлж байсан удаа тун цөөхөн. Бараг байхгүй гэхэд болно. Гайхмаар, хааяа бүр шүтмээр зоригтой санагддагсан. Дахиад нэг дүүтэй боллоо. Гурван эрэгтэй бүүр ч их үүрэг хариуцлага ноогдоно гэж бодож байтал санасныг бодвол өөр. Дүү маань ах болоод басхүү өөрчлөгдөж ах гэдгээ ухамсарлаж өмнөх үеийн хүүхэд биш болж байгааг харах сайхан санагдсан.

Ах болох тэр үед л хүний бүтэц, юмсыг харах өнцөг өөрчлөгддөг байх. Өөрийн үзэж харсан, болох болохгүй зүйлсийг дүү нартаа ойлгуулах гэж хичээж, өөрөөсөө зөв зүйлийг минь олж харж үлгэрлэж дуурайгаасай гэж хүснэ. Басхүү алдаж, муу явж болохгүйг дүү нар өдөр бүр сануулна. Ах байх сайхан, алдах эрх надад байхгүй. Надад хоёр сайхан дүү минь бий шүү дээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.217) 2019 оны 07 сарын 02

Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

1  |  0
Top