Буриад улсын Ардын жүжигчин, дуучин Б.Амархүү уран бүтээлийнхээ хажуугаар энд тэндхийн тоглолт, шоу нэвтрүүлгийг ёстой л нэг гүйцээх шиг болж яваа. Хамгийн сүүлд "Никитон" хамтлагийн 25 жилийн ойн тоглолт дээр ах нартаа мэнд хүргэж байгаад бидэнтэй таарсан нь энэ. Б.Амархүүгийн хувьд сүүлийн үед цүнхийг трэнд болгоод байгаа бөгөөд ямар ч үйл ажиллагаан дээр хажуудаа цүнхээ үүрсээр орж ирж харагдаж байгаа.
Яг түүн шиг шоунд түрүүлн гэж явсан Б.Амархүү “Би уг нь “Яг түүн шиг” нэвтрүүлэгт түрүүлнэ гэдэгтээ маш их итгэлтэй явсан. Даанч шоу нэвтрүүлэг юм даа. Хэрэв ямар нэг тэмцээн уралдаан байсан бол үнэхээр харамсалтай санагдах байлаа. Одоо яая гэхэв. Зүгээр л үзэгчдийг хөгжөөх зорилготой шоу нэвтрүүлэг юм чинь гээд сэтгэлээ тайвшруулаад буцсан” хэмээн ярьж байсан удаатай

Сэтгэгдэл ( 0 )