Дуучин Б.Аззаяа Леди Гагагийн продюсертой хамтран ажиллана

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 03

Монголын дуучин Б.Аззаяа олон улсын залуу дуучдын уралдаанд амжилттай оролцжээ. Нийт 2000 дуучин оролцсон тус уралдааны шилдэг 14-т Б.Аззаяа бөгөөд тус оролцогчид  Lady Gaga-гийн продюсер Adam H-тэй хамтран ажиллах эрхээр шагнуулжээ.

Б.Аззаяа энэ талаар өөрийн цахим хуудастаа “Энэ өдөр амьдралд маань маш сайхан үйл явдал болсон сайхан өдөр болж өнгөрлөө. Анх удаа өөрийнхөө авьяас чадварыг сорьж оролцсон олон улсын тэмцээнд амжилттай оролцож, хоёр мянган хүүхэд залуусаас шилдэг 14-т үлдэж, дэлхийн хэмжээний шилдэг “ Lady Gaga -гийн продюсер “Adam H”, түүний баг хамт олонтой хамтран ажиллах гурван дуучны нэгээр сонгогдож чадсандаа маш их баяртай байна” хэмээн нийтэлжээ 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top