Ш.Энхийн-Од “Prolific Prep” сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцана

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 04

Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү  сагсчин Ш.Энхийн-Од FIBA 3х3 "Улаанбаатар" дэлхийн гранпри болон 18 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр шуугиалаад амжсан. Аавыгаа дуурайн, сагсан бөмбөгөөр амжилттай хичээллэж, олон улсад нэрээ цуурайтуулахаар хичээж байгаа тэрбээр АНУ-д амьдарч байгаа бөгөөд "Prolific Prep" гэх сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцахаар болсноо дуулгалаа.

Тэрбээр энэ талаараа "АНУ-д ирээд нэг сар болж байна. Энэ хугацаанд ямар сургуульд цаашид сурах талаар их бодлоо. Мөн урилга өгсөн хэд хэдэн сургуулиудаар очиж уулзаж, бэлтгэлд нь орж байлаа. Миний бие 2019-2021 онуудад "Prolific Prep" гэдэг сургуульд 100%-ийн тэтгэлэгтэй суралцахаар болсондоо маш их баяртай байна. Олон хүмүүстэй ярилцаж байж энэ шийдвэрийг гаргалаа. Энэ сургуульд "NBA"-ын тоглогч болох Phoenix Suns багийн тоглогч Josh Jackson, Portland Trailblazers багийн тоглогч Gary Trent Jr сурч байсан. Би энэ сонголтыг хийсэндээ маш их баяртай байна. Мөн намайг дэмждэг та бүхэндээ баярлалаа" хэмээсэн байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top