Наадмын нээлт, хаалтад 2000 гаруй уран бүтээлч оролцоно

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 06

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолд оролцох уран бүтээлчдийн мэдээллийг хүргэж байна. Төрийн хүндэтгэлийн тоглолтын ерөнхий найруулагчаар Үндэсний урлагийн их театрын захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл ажиллах бол үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын

Ерөнхий продюсер: СТА Б.Отгонбат
Ерөнхий хөдөлгөөний найруулагч, бүжиг дэглээч, гүйцэтгэх найруулагч: СТА Г.Ган-Очир
Зохиолыг санаачлагч: МУУГЗ Г.Цоггэрэл, СТА Г.Ган - Очир
Зохиолч: МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Цогнэмэх
Ерөнхий менежер П.Цэрэндагва
Ерөнхий Зураач: О.Баярмагнай
Хөгжмийн зохиолч: М.Бирваа МУСТА
Ерөнхий бүжиг дэглээч: Д.Баярбаатар МУУГЗ
Арт костюм дизайнер: Д.Ариундэлгэр нар ажиллаж байна.

Энэ удаагийн баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг “Их Монголын цэнгэл наадам ирэх цагийн ерөөл” нэрийн дор үндэсний эв эеийн дуулал, тусгаар тогтнолын бат илэрхийлэл, гэр бүлийн аз жаргал, төр улсын үндэс болсон газар шороо, эх хэл, өв соёл, түүхэн уламжлал дээр суурилсан өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн орчилд уялдуулан хөтөлбөрийн дагуу зохион байгуулахаар ҮУИТ, УДЭТ, УДБЭТ, УФ, ЦДБЭЧ, ХЦДБЧ, Монголын Хүүхэлдэйн театр, Цэргийн анги, Улаанбаатар чуулга, Түмэн эх чуулга, СУИС, ХБК, МХО, Улсын цирк, Онцгой байдлын газар, Биеийн тамир спортын хороо, Монголын хүүхдийн ордон, БСШУСЯ-ны Боловсролын газар, Хүүхдийн төлөөх газар зэрэг байгууллагуудын 2000 шахам уран бүтээлчид хамтарсан баг гарган бэлтгэл ажллаж байгаа аж.

Наадмын нээлт, хаалтын ерөнхий ивээн тэтгэгчээр Зууны манлай "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top