Гаднын хүн орж болно: Чернобыль жуулчдад нээлттэй боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 11

Украины шинэ Ерөнхийлөгч Владимир Зеленский Чернобылийг жуулчдад нээлттэй болгох зарлигт гарын үсэг зурлаа. Зеленский “Чернобыль бол шинэ Украины хөгжлийн нэгэн чухал цэг байх болно. Энэ бүс нутгийг аялал жуулчлал, шинжлэх ухааны судалгааны бүс болголоо. Хөрөнгө оруулагчдад нээллтэй” гэж хэлсэн байна.  

1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд Чернобыльд болсон цөмийн цахилгаан станцын  осол XX зууны хамгийн том технологийн осолд тооцогддог билээ.

Одооноос эхлэн хүссэн хүн болгон өөрийн нүдээр Чернобылийг үзэж чадах боллоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.179.182) 2021 оны 05 сарын 08

очиж үзнээ.

1  |  0
Top