ОХУ-ын Тувад хоёр гэр бүлийн 10 хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Хөрш хоёр гэр бүлийнхэн Тээли тосгоноос Дустуг-Хем рашаанд амрахаар явж байсан байна.
Тэд зам товчлохоор Ак голыг гатлах гэж УАЗ машинтай оролдсон нь ийм эмгэнэлт хэрэг гаргахад хүргэжээ.
Цагдаагийн газрын мэдэгдсэнээр тэд өмнө нь голыг гаталж байсандаа найдсан байна.
10 хүний зургаа нь бага насны хүүхэд байжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Цагаан голыг ус ихтэй үёд гарах амаргүй ээ