2019 оны зургаадугаар сар дэлхий даяар ХАМГИЙН ХАЛУУН САР байлаа

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 19

2019 оны зургаадугаар сар сүүлийн 140 жилд тохиосон хамгийн халуун сар байлаа гэж АНУ-ын Үндэсний тэнгис далай, агаар мандлыг судлах агентлагаас мэдээлжээ.

Тус газраас гаргасан илтгэлээс үзвэл, дэлхийн дундаж агаарын температур өнгөрсөн сард ХХ зууны дундаж температураас 15.5 С градусаар халуун байжээ. Ингэснээр агаарын температур ХХ зууны дундаж температурыг 414 дэх сар дараалан давж байгаа бол энэ жилийн зургаадугаар сар 1880 оноос хойших  43 дахь хамгийн халуун зургаадугаар сар болж бүртгэгджээ. Сүүлийн 140 жилийн хугацаанд бүртгэгдсэн хамгийн халуун 10 зургаадугаар сарын ес нь 2010 ноос хойш тохиожээ.

Европ, Ази, Африкт түүхэн дэх хамгийн халуун зургаадугаар сар 2019 онд тохиосон байна. Африкаас орж ирсэн халуун агаарын урсгалын улмаас Европ тивд агаарын температур олон жилийн дунджаас 7.7 градусаар нэмэгджээ. Франц улсад агаарын температур 46 С градус хүрч халсан билээ.

Энэ оны эхний таван сарын байдлаар 2019 он түүхэнд дэх хамгийн халуун жилүүдийн жагсаалтад гуравт бичигдэж байна. 2016, 2017 онууд эхний хоёрт бичигдээд байна. Гэхдээ Олон улсын цаг уурын байгууллагын мэдээллээс үзвэл, Эль-Ниньо буюу дэлхийн бөмбөрцгийн цаг агаарт нөлөөлдөг Номхон далайн экваторын бүс дэх усны температур хэвийн хэмжээнээс давах үзэгдэл энэ оныг дуустал үргэлжилбэл 2019 он цаг агаарын ажиглалтын түүхэнд дэх хамгийн халуун жил болно. Урьдчилсан төлөвөөс харвал Эль-Ниньо үзэгдэл энэ зуныг дуустал үргэлжлэх магадлал 66-67 хувь, энэ жилийн дуустал үргэлжлэх магадлал 50 хувьтай байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top