ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 30

Өнөөдөр 2019.07.30. Монгол эх оронд маань нар 05 цаг 26 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 21 градус, үүлшинэ.

Өнөөдөр Олон улсын нөхөрлөлийн өдөр. Мөн Хүний наймаатай тэмцэх дэлхийн өдөр тохиож байна. Вануатуд өнөөдөр Тусгаар тогтнолын өдөр.

Энэ өдөр Америкийн жүжигчин, улстөрч Арнольд Шварценеггер, кино найруулагч, жүжигчин Питер Богданович, анхны халаасны тооны машиныг зохион бүтээгч, Британийн инженер Клайв Синклер, Канадын хөгжмийн зохиолч, дуучин Пол Анка, ОХУ-ын уран гимнастикийн алдартай дасгалжуулагч Ирина Винер, Америкийн жүжигчин Лиза Кудроу, Хилари Суонк, Криста Айн зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Өнөөдөр дэлхий дахинд болсон чухал үйл явдлуудаас дурдвал:

1898 оны энэ өдөр Америкийн эмч Жон Харви Келлог болон түүний дүү Уилл нар попкорн хийх аргыг зохиожээ.

1900 оны энэ өдөр Их Британид хүүхдийг уурхайд ажиллуулахыг хориглов.

1932 оны энэ өдөр Лос-Анжелест Олимпын аравдугаар наадам эхэлж байжээ.

1954 оны энэ өдөр Мемфист Элвис Преслигийн оролцсон анхны тоглолт болов.

1956 оны энэ өдөр “In God We Trust” уриа Америкийн доллар дээр гарч эхэлжээ.

1980 оны энэ өдөр Израилийн парламент Иерусалимыг улсынхаа нийслэлээр зарлав.

Өнөөдөр үс засуулбал хэрүүл тэмцэл ирнэ хэмээн дорнын зурхайд буужээ. Хулгана жилтнүүд аливаа үйлийг хийхэд таатай. Харин бич, тахиа жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Энэ өдөр ан гөрөө хийх, мал адгуус муулах, угаал үйлдэх, бороо хур оруулах, хөгжмийн зэмсэг үйлдвэрлэхэд таатай. Харин гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд таагүй. Хол газар явах гэж байгаа бол хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top