ЗИНДАА 2019.07.31 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 07 сарын 31

#1 УИХ-ЫН ГИШҮҮД ХААНА ЯВНА ВЭ?

Монгол Улсын Их хурал хаврын ээлжит чуулганаа завсарлуулсны дараа үргэлжлүүлэн ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулсан. Ээлжит бус чуулган зарлах болсон шалтгаан нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх байв. Д.Лүндээжанцан нарын УИХ-ын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийсний дараа Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг хамтатган УИХ-д өргөн барьсан. Үүнтэй холбоотойгоор зөвшилцөх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Тиймээс УИХ-ын ээлжит бус чуулганыг наймдугаар сарын 9-ний өдрийг хүртэл түр завсарлуулаад байгаа билээ. Харин энэ хугацаанд УИХ-ын гишүүд хаана, юу хийж байгааг сонирхсон юм.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#2 СИБИРИЙН ТҮЙМЭР МОНГОЛООС 700 КМ-ИЙН ЗАЙД АСАЖ БАЙНА

ОХУ-ын Сибирийг хамарсан ойн түймрийн улмаас Буриад, Эрхүү, Красноярскийн хязгаар болон Краснодарын нутгийн зарим хэсэгт онц байдал зарлаад байна. Хойд хөршийн Онц байдлын яамнаас мэдээлснээр их түймэр гурван сая гектар талбайг хамарчээ. Энэ нь Европын Холбооны газар нутгийн хэмжээтэй дүйцэж байгаа юм. Сибирийн ойн түймрийн утаа Улаанбаатар хотыг бүрхээд байгаа билээ. Энэхүү түймэр нь Монголоос 700 км-ийн зайд асаж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор түймэр юу юугүй хилээр орж ирэх нь гэсэн айдас иргэдийн дунд бий болоод байна. Түймрийн утаа Екатеринбург, Новосибирск, Томск, Кемерово хотуудыг бүрхэж, иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн талаар хойд хөршийн хэвлэлүүд мэдээлж байна. Тухайлбал, энэ сарын 13-наас хойш түймрийн утаан дунд байгаа Красноярск хотын иргэдийн даралт ихсэж, толгой нь өвдөх болжээ. Оросууд Засгийн газартаа хандан Сибирийн түймрийг яаралтай унтраахыг шаардсан гарын үсэг цуглуулаад байгаа ч тодорхой арга хэмжээ авагдахгүй байгаа талаар иргэд гомдоллож байна.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#3 ӨНӨӨДӨР ШИНЭ ТАНХИМТАЙ БОЛСОН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН МУЗЕЙ МАРГААШ ХААГДАНА

Үлэг гүрвэлийн музейд “Эрт төрмөлийн эрин” танхим өнөөдөр /2019.07.31/ нээлтээ хийлээ. Уг танхимыг тохижуулах ажлыг зургаан сарын турш хийсэн ба 40 гаруй сая төгрөгөөр бүтжээ. “Эрт төрмөлийн эрин” танхимд геологийн хөгжлийн эрин, галавуудад амьдарч байсан эртний амьтан, ургамал, тэдгээрийн үүсэл, хөгжлийг харуулсан баримал, зураг, чулуужсан олдворуудыг дэлгэн үзүүлсэн байв.  Гэвч Үлэг гүрвэлийн музейг маргаашаас /2019.08.01/ татан буулгах тухай тогтоол 2019 оны долоодугаар сарын 3-нд гарчээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#4 ДЭЛХИЙН БАНК МАНАЙД 100 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ ОЛГОХООР БОЛЛОО

Манай Засгийн газар, ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд донор байгууллагуудаас орж ирэх ёстой санхүүжилт зогсонги байдалтай байсан билээ. Тэгвэл Дэлхийн банкнаас манай бодлогын шинэчлэлийг үргэлжлүүлэн дэмжиж, 100 сая ам.долларын санхүүжилтийг баталсан байна. Энэ онд  ОУВС болон бусад донор орнуудаас  840 сая ам.долларын эх үүсвэр манайд орж ирнэ гэсэн хүлээлттэйг өмнө нь мэдээлж байсан. Тэгэхээр ямар ч байсан 100 сая ам.долларын санхүүжилт орж ирэх болж. Хэвлэлийн мэдээллээс эшлэхэд, Дэлхийн банкны Гүйцэтгэх захирлуудын зөвлөл Монгол Улс эдийн засгаа улам тогтворжуулж, цаашид илүү тогтвортой бөгөөд хүртээмжтэй хөгжилд хүрэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хоёр дахь удаагийн санхүүжилт болох 100 сая ам. долларыг батлав. Дэлхийн банкны Эдийн Засгийн Удирдлагыг Дэмжих хөтөлбөр (ЭЗУДХ) нь цуврал хөтөлбөр бөгөөд 2017 оны арваннэгдүгээр сард эхний хөтөлбөр (ЭЗУДХ-1) нь батлагдаж байсан ба энэ удаагийн хөтөлбөр (ЭЗУДХ-2) нь өмнөх хөтөлбөрийн үргэлжлэл юм. ЭЗУДХ нь өрийн тогтвортой байдлыг сэргээх, нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэсэн Монгол Улсын бодлогын шинэчлэлийг дэмжиж байгаа юм.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#5 ЧӨЛӨӨТ БӨХ: ДАШТ-ИЙ ӨМНӨХ ШИНЭ ЧАНСАА (ЭРЭГТЭЙ)

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос өнгөрсөн жилийн Будапештийн ДАШТ-ий үр дүнгээс гадна 2019 оны тивүүдийн АШТ болон Иван Ярыгиний “Алтан Гранпри”, Дан Колов, Сассари, Яшар Догугийн нэрэмжит тэмцээнээр дэлхийн чансааны оноо цуглуулсан юм. Дэлхийн чансааны оноо олгох хамгийн сүүлийн тэмцээн өнгөрсөн долоо хоногт Туркийн Истанбул хотод болсон юм. Үүний дараа чансааг шинэчлэн гаргаж есдүгээр сард Казахстаны Нур-Султанд болох ДАШТ-д хэсгийг тэргүүлэх бөхчүүдийн нэрс тодроод байна.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.79.217.126) 2019 оны 08 сарын 01

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top