Намрын тэргүүн сар хэдийн айлчилжээ. Үдэш орой алхахад жиндүүхэн. Салхи салхилах нь, навчис сэрчигнэх нь намар оройн сэрүүн шөнө мөнөөс мөн. Намрын улиралд л хорвоо ертөнцийн бүх эд эсийг энэрч, хайрламаар уян зөөлөн мэдрэмж төрдөг сөн. Гэвч хүний амьдрал хатуудаа хатуу аж. Эргээд харахад бүгд нэг л мэдэхэд болоод өнгөрчихсөн байх нь хачин. Нэг л мэдэхэд та үгүй хагацал дүүрэн намар айлчилж байна. Тэр л хагацал дүүрэн намрыг тосоод амьдрал руу тэмүүлэх нь уйтай.
Дахиад хэзээ ч таныг харахгүй, ярихгүй, сонсохгүй. Эвий, охин нь таныг дандаа л дэргэд байх юм шиг санаж явж дээ. Өвөө олон үггүй, өвөө ажилсаг, өвөө л бүгдийг чадна, өвөөг байхад алзахгүй, өвөө мөнх... Тийм ээ, үүрд мөнх санагдах мэдрэмж зөвхөн сэтгэлээс л уяатай байдаг. Тэр уяа тасраагүй цагт та мартагдахгүй. Та мөнх.
Сэтгэгдэл ( 0 )