Усанд осолдсон иргэний цогцсыг гаргажээ

2019 оны 08 сарын 07

Монгол Улсын Шадар Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр нар Хэнтий аймагт ажиллах үеэрээ Хэрлэн голын усанд осолдсон хоёр иргэний эрэн хайх ажиллагааны нөхцөл байдалтай танилцлаа.
 

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Хэрлэнгийн гүүр гэдэг газар  (Сумын төвөөс урд зүгт 1 км-т) 08.03-ны өдрийн 14:40 цагийн орчимд дөрвөн хүн зугаалж явснаас нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат Б (44 настай, эрэгтэй), Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Ногоо бригад” гэдэг газар (Аймгаас урд зүгт 9 км-т) наймдугаар сарын 04-ний өдрийн 12:30 цагт тус сумын харьяат Б (48 настай, эрэгтэй) ногоо усалдаг усалгааны системийн хоолойг Хэрлэн голын уснаас гаргах гэж байгаад унаж, живсэн тухай дуудлагаар эрлийн ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Дээрх хоёр эрлийн ажиллагаанд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Хэнтий, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын нийт 34 алба хаагч, 4 завь, 2 мотоциклтойгоор үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд нэг иргэний цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөөд байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top