НӨАТ-ын сугалааны тохирол ням гарагт болно

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 15

НӨАТ-ын урамшууллын 2019 оны наймдугаар сарын сугалааны тохирол энэ сарын 18-ны ням гарагт явагдана. Тохирлыг Боловсрол телевизээр шууд дамжуулах юм. Энэ удаагийн тохирлын супер шагнал 60 сая төгрөг байна.

Иргэн, аж ахуй нэгж нь 2019 оны долоодугаар сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа наймдугаар сарын 17-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдах, азтан болох боломжтой ажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top